“РОСНЕФТЬ” КОМПАНИ МАНАЙ УЛСАД САЛБАРАА НЭЭЖ МАГАДГҮЙ

 5a6c17_241029274_x974

ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт манай улсад ирж, холбогдох албаныхантай уулзжээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл өгөх боломжгүй гэв. Хэлэлцээр албан ёсоор дууссаны дараа тодорхой мэдээлэл өгөх гэнэ.

Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр байгуулах болсон энэ үед манай улсын шатахууны дийлэнхийг хангадаг “Роснефть” компани ямар хэлэлцээ хийж байгаа нь сонирхол татаж буй.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Роснефть” компани манай улсад салбараа нээж магадгүй аж. Учир нь тус компани зах зээлийн үнээс хямд өртгөөр шатахуун борлуулах салбараа манай улсад нээх талаар урьд нь хоёр ч удаа хүсэлт гаргаж байжээ.

Б.ЦЭНД-АЮУШ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.