11 машин мөргөсөн жолоочийн согтуурлын зэрэг 2 бүхэл байжээ

notstoi_osolӨчигдөр 16.40 цагийн үед Сүхбаатар дүүрэг, Хүүхдийн ордны хойд замд Lexus маркийн автомашин 11 машиныг мөргөсөн хэрэг гарсан.

Тодруулбал, уг автомашины жолооч А нь LandCriuser, Axio, 5 Prius, Carina, Forester, 2 Crown автомашинуудтай мөргөлдсөн байна.

Жолооч 40 орчим насны эмэгтэй А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд үлээлгэхэд 2.07 гарчээ.  Уг хэргийг Замын цагдаагийн албанаас шалгаж байна.

Өчигдөр Замын цагдаагийн албанд нийт 319 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 236 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 9 хүн гэмтэж бэртжээ.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 21 жолоочийг илрүүлэн саатуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.