Мальдив 15 хоногийн хугацаатай онц байдал зарлав

b0904af0-36c9-4c82-8935-1539191ad4a2

Синьхуа  агентлагийн мэдээ: Мальдивын Хууль зүйн сайд Шакор 5-нд Үндэсний телевизээр, өнөөдрөөс бүх улс даяар 15 хоногийн хугацаатай онц байдлыг хэрэгжүүлэхээр  Мальдивын ерөнхийлөгч Абдулла Ямен албан ёсоор зарлиг болгосон гэж мэдэгджээ.

Шакор: Бүх Мальдивууд,  Мальдивт амьдарч, айлчилж буй гадаадын хүмүүсийн аюулгүй байдлыг баталгаажуулна  гэдгээ ерөнхийлөгч Абдулла Ямен амласан. Онц байдлыг хэрэгжүүлсний улмаас зарим  эрх чөлөө зохих хэмжээнд хязгаарлагдсан ч энгийн үйл ажиллагаа, үйлчилгээ,  худалдааны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй хэмээн онцолсон байна.

Мальдивын энэ удаагийн улс төрийн үймээн энэ сарын 1-нд,  дээд шүүх гэнэт шүүн таслах зарлиг гаргаж, ерөнхийлөгч асан Насеед зэрэг сөрөг  хүчний 9 удирдагчийг цагаатгахыг өнөөгийн ерөнхийлөгч Абдулла Ямен болон түүний  засгийн газраас шаардсанаас эхэлсэн юм. Дараа нь сөрөг хүчний дэмжигчид  гудамжаар жагсаал цуглаан явуулж, жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн байна. 5-нд, ерөнхийлөгчийн алба мэдэгдэл нийтэлж  тэмдэглэхдээ, ерөнхийлөгч Абдулла Ямен Дээд шүүхэд гурван хувь захиа бичиж,  1-ний өдрийн шийдвэрийг гүйцэтгэхэд тулгарч буй сорилтуудын талаар Дээд шүүхэд  хандан тайлбар хийсэн  гэжээ.

Рэнчинсоо


URL:

Сэтгэгдэл бичих