Өндөр насжилт ба тэтгэврийн даатгалын шимтгэл

2-7-8й1-550x300Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

 

Энэ дугаарт насжилт ба шимтгэлийн хувь хэмжээний харилцан хамаарлыг тайлбарлая. 65-аас дээш насныханы хүн амд эзлэх хувь Монголд 3.8 байгаа бол Японд 27.5 буюу долоо дахин их байна. Монголд эрэгтэй 60-аас дээш, эмэгтэй 55-аас дээш насныхны нийт хүн амд эзлэх хувиар тооцсон ч насжилт 8.3 хувь юм. Өөрөөр хэлбэл, Японоос дөрөв дахин бага гэсэн үг. Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг хувиар харьцуулбал төдийлөн зөрүүгүй.

Насжилт нэмэгдэхтэй зэрэгцэн шимтгэлийн хувь ч өснө. /графикаар харуулав/ Өнөөдрийн байдлаар Японд насжилт 27.5 хувь байгаа бол 2060 он гэхэд 39.9 хувьд хүрэх тооцоолол бий. Насжилт нэмэгдэх хэрээр шимтгэлийг нэмбэл ачаалал даахгүй учраас 10-аад жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулж, шимтгэлийн хувь хэмжээг хамгийн ихдээ 18.3 байна гэсэн заалт оруулсан юм. Ингээд жил бүр шимтгэлийг аажмаар нэмсээр өнгөрсөн онд дээд хэмжээнд нь хүргэсэн байдаг. Түүнээс гадна шимтгэлийг барьж байгаа нь “Хуримтлалын сан”-тай холбоотой. Ирээдүйд насжилт нэмэгдэх нь тодорхой байсан тул хуримтлалын санг үүсгэн байгуулсан. Ингээд жил бүр сангийн орлого, зарлагын зөрүүг хуримтлуулж тэтгэврийн зардалдаа ашиглах болсон юм. Өөрөөр хэлбэл, шимтгэлийн орлого, тэтгэврийн зардал хоёр тэнцэх юм уу, зардал бага зэрэг давсан тохиолдолд алдагдлаа хуримтлалын татаасаар нөхөж байна.

Өмнөх нийтлэлдээ дурдаж байсанчлан 2065 он гэхэд Монгол Улсад насжилт 20 хувьд хүрэх тооцоо бий. Тиймээс шимтгэл, тэтгэврийн насыг зэрэг нэмсэн. Ирээдүйд насжилт нэмэгдэх нь тодорхой учраас монголчууд одооноос тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж байгаа. Цаашид хуримтлалыг хэрхэн бий болгож, зүй зохистой хянах вэ гэдэг нь чухал. Иргэд, даатгуулагчид хуримтлалын сангийн хөрөнгөнд хяналт тавьдаг тус сангийн мэдээлэл иргэдэд нээлттэй байх учиртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

 

ЯМАШИТА МАМОРУ

Төслийн ахлах зөвлөх

 

 


URL:

Нэр: خرید تار Огноо: 23 July 2018

thank you8

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: 5 Sex Positions You Need to Try If Your Partner Has a Long Penis Огноо: 11 August 2019

Jan 16, 2019 -

Сэтгэгдэл бичих