Д.Хаянхярваа: “Алтан гадас” одонг уут уутаар нь явуулж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар  УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Сошиал орчин арай хэтэрч байна. Хүнийг ямар ч үндэслэлгүй гүтгэдэг, нийгмийг хагалан бутаргах хэрэгсэл боллоо.

527-1514347881award-21

Энэ чиглэлээр хуулийн төсөл оруулж ирээч. Хоёрдугаарт, Төрийн шагналын хуульд өөрчлөлт оруулмаар байна. Хөдөө орон нутагт уут уутаар нь “Алтан гадас” өгч байна гэнэ. Эх орныхоо төлөө зүтгэж явсан настангуудыг хараад өрөвдлөө. Ажил хийж, зүтгэж явсан ахмадууд нь тэмдэг зүүчихсэн, нөгөөхөө шагнал гээд ойлгочихсон явж байх юм.  Иргэдтэй уулзалт хийхээр “шагнал авах гээд тодорхойлолтоо өгсөн, яриад өгөөч” гэх юм. Энэ асуудалд анхаараач. Гуравдугаарт, УИХ-д орж ирж байгаа асуудлаар улстөрждөгөө зогсоож, эрүүл саруулаар харах нь зүйтэй. Хуулиудыг амьдрал дээр хэрэгжих талаас нь хармаар байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 


URL:

Нэр: Temple Halt Огноо: 19 June 2019

আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in

uphindikhabar.in

Сэтгэгдэл бичих