16-17 настай охидын биеийг үнэлүүлж байжээ

5a797410a18972.83474912Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй саун массажны газарт насанд хүрээгүй буюу 16-17 насны зургаан эмэгтэй биеэ үнэлж байжээ.

Саун массаж нэрийн дор  бусдын биеийг үнэлүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас энэ оны нэгдүгээр сараас эхлэн тодорхой үе шаттайгаар нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Энэ талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Цагдаагийнхан зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй саун массажны 39 газрыг илрүүлж, давхардсан тоогоор 42 удаа үзлэг шалгалтыг зохион байгуулахад 151 эмэгтэй биеэ үнэлж байжээ.

Тус хууль бус ажиллагааг зохион байгуулж байсан 53 этгээдэд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа ба дөрвөн үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 34 үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Бүрэнбаатар:

“Өмнөх буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 124-р зүйлд заасан биеэ үнэлэхэд бусдыг татан оруулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож байсан бол шинээр мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуульд бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн онцлог бүрэлдэхүүнийг орхигдуулснаас саун массаж, үйлчилгээний газруудад биеэ үнэлэхийг зохион байгуулах, биеэ үнэлэх нөхцөл бололцоогоор хангах гэмт хэргийг өөгшүүлсэн буюу гэмт этгээдэд ял завших боломжийг олгож байгаа юм.

Саун массажны газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар байгууллага, албан тушаалтнаас олгох талаар зохицуулалт байхгүй.  Стандартчилал, хэмжил зүйн төвийн Үндэсний зөвлөлөөс гаргасан стандартад сауны үйл ажиллагаа эрхлэгчид заавал дагаж мөрдөх ёстойг заасан хэдий ч биелэлт, үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох субьект тодорхойгүй байсаар байна.

Харин цагдаагийн байгууллагаас саун массажны газарт  гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тохиолдолд л  шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авахаас бусад үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ байхгүй” гэж ярилаа.

Erennews.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 10 February 2018

маны ажилын баир

Сэтгэгдэл бичих