МАРГААШ ХҮРТЭЛ ХОТООС ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮҮР ХААНА

17671

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан, хальтиргаа гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улс, улсын чанартай автозам, замын байгууламжийг 2018 оны хоёрдугаар сарын 08-ны 19:00 цагаас хоёрдугаар сарын 09-ний өдрийн 07:00 цаг хүртэл түр хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоод байна.

Иймд иргэд та бүхнийг хөдөө, орон нутгийг зорихгүй байхыг зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих