Налайх дулааны станц ТӨХК 2017 онд зардлаа 1.1 тэрбум төгрөгөөр буурууллаа

15181596525a7d4724b9e33Тус компани 2017 онд 1109,8 сая төгрөгийн алдагдалтай ажиллах төлөвлөгөө батлагдсан хэдий ч Эрчим хүчний зохицуулах хорооноос үзүүлсэн тарифын хөнгөлөлт, технологийн шинэчлэл, горим ажиллагаа, зардлаа бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний дүнд 99,1%-иар буюу 1099,7 сая төгрөгөөр үйлдвэрлэлийн зардлаа бууруулжээ.

Налайхын Дулааны станц нь 2017 онд 123,2 мянган Гкал дулаан үйлдвэрлэн хэрэглэгчдийг дулаан болон хэрэглээний халуун усаар хангах үүргээ амжилттай биелүүлсэн. Өмнөх жилүүдэд зундаа долоо хоногт 2-4 удаа хэрэглээний халуун ус өгдөг байсан бол энэ жил дотоод нөөц бололцоогоо дайчлан зуны турш хэрэглээний халуун усыг тасралтгүй өгсөн нь орон сууцны оршин суугчдын талархлыг хүлээжээ.

Цаашид техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах их ба урсгал засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа 100% гүйцэтгэж үйлдвэрийн жигд найдвартай ажиллагааг ханган ажиллажээ.

Мөн Ховд, Говь-Алтай аймгуудын дулааны станцад гарсан осол аваарын үед тус компанийн мэргэшсэн баг очиж ажиллан богино хугацаанд хэвийн үйл ажиллагааг нь хангасан. Эдний хамт олноос 2017 оны “Шилдэг ажилтан” төрөн гарсан зэрэг олон амжилтаар ирж буй нохой жилийг угтаж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.