Япончууд сэнстэй гутал бүтээжээ

“Japan Trends.com” цахим хуудаст мэдээлснээр япончууд саяхан нэгэн шинэ өвөрмөц бүтээгдэхүүнийг олонд танилцуулжээ.

“Cool Breeze” нэртэй энэ гутлын уланд жижиг сэнс байрлуулсан тул чийг татахгүй болсон байна.

Тиймээс гутлаа тусгай хатаагчаар хатаах шаардлагагүй, ингэснээр эрчим хүч хэмнэнэ гэж үзжээ.

Нэг хос нь 90 орчим ам.долларын үнэтэй гутлыг эрүүл ахуйн шаардлага хангасны зэрэгцээ явахад саад болохгүй, Японы чийглэг уур амьсгалд нийцсэн гэж хэрэглэгчид таашаажээ.

Г.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих