Сэтгэлгүй албатуудын гайгаар “Пёнчан-2018”-ын “Сүр”-д дарагдсан Монгол тамирчид

52198e57a8aea7dd949526c184ec6f37“Пёнчан-2018” өвлийн олимпийн нээлт өчигдөр Солонгосын цагаар 20 цагт Монголын цагаат 19 цагт нээлтээ хийсэн билээ.

Энэ удаагийн өвлийн олимпод 95 орны 2900 тамирчин спортын 15 төрөлд 102 баг медалийн төлөө өрсөлдөх юм. Тэгвэл олимпын наадмыг зорьсон Монголын баг тамирчдыг тойрсон асуудал олон хүний бухимдлыг төрүүлээд байна. Тамирчдын хувцас хэрэглэлд 300 сая төгрөгийг төсөвлөсөн ч өчигдрийн нээлтийн үеэр тэдний хувцас бусад орны тамирчдын хувцасны хажууд үнэхээр гологдож байлаа. Энэ тухай цахим орчинд олон хүн дургүйцлээ илэрхийлж байгаа юм. Тухайлбал олимпийн нээлтийг үзсэн нэгэн Монгол иргэн: “Хажууд сууж байгаа хүмүүсээс ичлээштээ. Ямар “ugly” хувцас вэ гэж байна. Танай улс ноолуураар баян биздээ гэнээ. Хэлэх ч үг олдсонгүй. Пөөнийсөн хар мишок углуулаад гаргачихсан байх юм. Эрээний хужаа ч ийм юм өмсөхгүй байлгүй. Ямар сэтгэлгүй хулгайчууд энэ мишокийг бодож олоо вэ” гэжээ. Мөн иргэдийг бухимдуулж буй дараагийн асуудал нь Олимпод оролцох хоёр тамирчин байх атал тэдэнтэй хамт 10 гаруй төлөөлөгчид явж буй нь ямар учир вэ? Дэлхийн хэмжээний олимпийг тойрсон асуудал учир ийнхүү иргэдэд ил болж байгаа ч цаана нь энэ мэт сэтгэлгүй албан тушаалтнууд юу эсийг хийж явдагийг төсөөлөхөд бэрх юм.

www.seen.mn

 

  • 1


URL:

Нэр: ахмад Огноо: 10 February 2018

Гэрэл гэгээтэйхэн өнгөтэй хувцас хийлгэчихгүй яавдаа. Бүгд л өвлийн зуднаар малчдад тусахаар аврагаар ахлуулан явган явж цас ухах даалгавар авсан баг шиг л харагдаж байна. Ажилд ингэж л хандаж байгаа хариуцлагатай ажил хийж байгаа нөхрийг шууд ажлаас нь чөлөөл. Ингэж л хариуцлагыг ярьж биш хэргжүүлвэл зүгээрсэн.

Нэр: элбэгдорж Огноо: 12 February 2018

эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр эд нар юуувдээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.