ОРОСТ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НИСЭХ ОНГОЦ ОСОЛДСОНЫ УЛМААС 71 ХҮН АМИА АЛДАВ

p1c62menle8761551huv53ava3
МОСКВА. /ТАСС/. Өнөөдөр Москва хотоос хөөрсөн зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас онгоцонд сууж явсан 71 хүн бүгд амиа алдсан тухай ОХУ-ын Онцгой байдлын яам мэдэгдэв.

“ТАСС” агентлагийн мэдээлснээр, 65 зорчигч, нисэх багийн зургаан гишүүн бүхий “Антонов-148” нисэх онгоц Москвагийн Домодедово нисэх онгоцны буудлаас Оросын баруун нутгийн Оренбург мужийн Орск хот руу явж байгаад осолдсон байна.

Оросын Онцгой байдлын яамны албаны хүн мэдэгдэхдээ “Домодедово нисэх онгоцны буудлаас 14:21  цагт хөөрсөн “Антонов-148” нисэх онгоц Москва хотоос зүүн өмнөд зүгт 80 км зайтай орших Аргуново тосгоны ойролцоо осолдлоо. Харамсалтай нь, зорчигчид болон нисэх багийн гишүүд бүгд амиа алдсан байна” гэжээ.

Оросын Мөрдөн шалгах хорооныхон ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна.

Г.Доржханд
МОНЦАМЭ

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.