ХОТЫН АГААР БҮХЭЛДЭЭ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД БАЙНА

olloo_mn_1518403948_39314809192_34bccb5948_bАгаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр яг одоогийн байдлаар Улаанбаатар хотын ихэнх хэсэгт агаарын чанар маш муу түвшинд байна. Тодруулбал, Нисэх, Толгойт, МҮОНРТ, Амгалан, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, Монгол газар, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 501-ээс дээш буюу маш их бохирдолтой гэж гарчээ.

Харин 100 айл орчимд агаар дунд зэргийн бохирдолтой байгаа бол Ургах наранд бага зэргийн бохирдолтой байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын чанарын индекс 500-аас дээш давсан тохиолдолд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэн хөгшид, хүүхдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөдөг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих