БАГА НАСНЫ ОХИДТОЙ ГЭР БҮЛИЙГ ОСГОХ АЮУЛААС АВАРЧЭЭ

galНийслэлийн Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхор гэх газарт оршин суугч  Б.Билгүүн өвлийн хүйтэнд осгох шахсан бага насны гурван охинтой гэр бүлийг осгохоос аварчээ. Энэ сарын 10-нд айл шатаж, гал гарах үеэр гурван хүүхэд ээжтэйгээ гэрээсээ нүцгэн шахуу гүйн гарсан байна.

Тэднийг ийн гадаа даарч байхад нь тус хорооны иргэн гэртээ оруулж, яаралтай тусламж дуудсан аж. Нэгэн гэр бүлийн амийг аварсан иргэн Б.Билгүүний хэлсэнээр охид 3-8 настай. Хэрэв жаахан удсан бол хүүхдүүдийн хөл нь хөлдөх аюултай байсан бөгөөд тэдэнд туслахаар сайн үйлсийн аяныг эхлүүлжээ. Охидын ээж ямар нэгэн ажил эрхэлдэггүй, амьдралын боломж тааруу, очих газар байхгүй тул ийн туслахаар болсон байна.


URL:

Нэр: Barneyxcq Огноо: 17 February 2018

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.