Аймшигтай дэлбэрэлтийн чимээ гарч Раменск суурингийн тэнгэрт улаан туяа татсан гэжээ

15184005005a80f3f49afd3Өнгөрөгч ням гарагт ОХУ-ын ”Saratov airlines” компанийн зорчигч тээврийн Ан-148 онгоц Москва мужийн  ойролцоо осолджээ.

Тухайн үед онгоцонд  71 хүн  зорчиж байсны 65 нь зорчигч, зургаа нь нислэгийн багийнхан байжээ. Ослоос амьд хүн үлдээгүй гэж мэдээлж байна. Амиа алдсан иргэдийн дунд гурван хүүхэд, гадаадын 3 иргэн байсан ажээ. Швейцар болон Азербайжан, Казакстаны иргэн энэ онгоцоор зорчиж байжээ.

Ан-148 онгоц  хөөрсөн даруйдаа буюу 14.24 цагт Домодедово нисэх буудлаас хөөрч, 14.28 цагт радараас алга болжээ.

Болсон үйл явдалтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газарт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх тушаал буулгаад байна. Болсон явдалд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар, хоёр хүний цогцос, онгоцны их биеийн хэлтэрхий болон хар хайрцаг нь олдсон гэв.  Ослын газаргт зорчигчдын цогцосыг эрж хайх ажиллагаа наанадаж 7 хоногийн турш явагдана хэмээн ажлын хэсгийнхэн мэдээлж байна. Эрэн хайх ажиллагааг 24 цагийн турш явуулж байгаа аж.

ОХУ-ын Онцгой байдлын албаны тэргүүний хэлснээр ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг  зохих албадынхан шуурхай ажиллаж байгаа гэжээ.

 Russianplanes.net  сайтын мэдээлж байгаагаар энэхүү Ан-148 нисэх онгоц эь 2010 оноос байнгын нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд 2011 онд 400 цаг 45 минунтийн нислэг үйлдэж энэ төрлийн онгоцон дотроо дээд амжилт тогтоож байжээ.

Амиа алдсан зорчигчдын ихэнх нь буюу 30 хүн Оренбургийн оршин суугчид байсан бол Москвюагийн 10 иргэн байна.  Түүнчлэн бүр Владивосток болон Норильскоос ирсэн нэг нэг иргэн энэ онгоцоор зорчиж явжээ.

Онгоц сүйрэх үеэрээ маш олон хэсэг болон хуваагдсан бөгөөд  хааш хаашаа 1 км-ийн радиус бүхий талбайд эрлийн ажиллагаа явуулж байна. Түүнчлэн тухайн нутагт цас их байгаа нь бүр ч хүндрэлтэй байна. Эрэн хайх ажиллагаанд 120 техник, 200 орчим хүн  оролцож байгаагаас гадна шинэ  төрлийн техник ашиглаж байгаа гэв.

Гэрчийн ярьж байгаагаар дэлбэрэлтийн аймшигтай чимээ гарч Раменск суурингийн тэнгэрт улаан туяа татсан гэжээ

 


URL:

Нэр: mongol khuu Огноо: 12 February 2018

alan hyadah ajillagaa baina

Сэтгэгдэл бичих