ДОХ -ын халдвартай 99 тохиолдолын 6-н хүүхэд байна

Хүний дархлал хомсдолын вирус ДОХ -ын халдвар манай улсын хувьд 3 оронтой тоонд шилжихэд ердөө ганц тохиолдол л дутуу байна. Энэ бол эмэгнэл. Анх 1992 онд Камирун улсын иргэнээс биеэ үнэлэгч бүсгүй ДОХ -ын халдвар авч Монгол бараг л тэр аяаараа доргиж тал талаас нь л өөр өөрийнхөө хүлээж авч хүн бүр л айдаст автан зөвхөн л хар шар арьстнуудад байдаг зүйл шиг цэрвэж байсан.

Гэтэл өнөөдөр хамрын ханиад  шиг л өдөр өдөрөөр тоон нь нэмэгдэж иргэд ч дүжрэн тоохоо больж. Гэтэл чимээгүй тархаж байгаа энэ энэхүү дархалалын олдмол хомсдолоос энэ мэдээллийг үзээд сууж байгаа иргэн та ч өөрийгөө хамгаалах учиртай. Учир нь сүүлийн жилүүдэд маш хурдацтай нэмэгдэж анх илэрч байхдаа жилд нэг 2 тохиолдол бүртгэгддэг байсан бол одоо аль хэдийнэ 2 оронтой тоонд шилжиж 10-20-иороо бүртгэгдэх болжээ. Энэ 2011 онд л гэхэд 16 тохиолдол шинээр бүртгэгдсэн.  ДОХ-ын халдвар тээгч 99 хүний 15 нь өнөөдөр хорвоогоос хальж, 6 нь насанд хүрээгүй ээж аавын балчирхан үрс байна.

Хэдийгээр халдвар тээгчдийн дийлэнхи нь ижил хүйстэнтэйгээ бэлгийн хавьталд ордог хүмүүс болон биеэ үнэлэгчид гэж тодорхойлогддог ч халдвар тээгчдийн 10 хувь нь хүүхэд байгаа ямар хэмжээтэй залуужиж нийгэмд ьүгшүүр өгч байгаа нь илт харагдаж байна. Тиймээс хамгийн гол нь эмчийн заавар зөвөлгөөний дагуу иргэн та бид амьдарч энэ сэдвээр хийгдэж байгаа лекц семинарь гарын авлага сургалт сурталчилгаа мэдээллийг өөрт хэрэггүй мэт чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд хаях биш, ичиж зовох зүйлгүй бүгд гардан оролцож байж, өөрийгөө болон нийгмээ аварч ДОХ-ын халдварыг тэглэх, үүнээс үүдэлтэй нас баралтыг ч зогсоох, халдварыг цааш газар идүүлэхгүй байх боломжтой гэж Эрүүл мэндийн сайд үзэж байна.Энэ бол зөвхөн Монголын талаархи мэдээлэл.

Дэлхий дээр ДОХ-ын халдвар бүртгэгдсэнээс хойшхи 30 жилийн хугцаанд энэ халдвараас сэргийлэх, тэмцэхэд ихээхэн ахиц дэьшил гарсаар байна гэж үздэг ч 30 гаруй сая хүн ДОХ-ын улмаас нас барж, 34 сая хүн халдвартай амьдарч, халдвартай хүмүүсийн тал хүрэхгүй хувь нь өөрийгөө халдвар авсан гэдгээ мэдэж 16 сая илүү хүүхэд ДОХ-ын улмаас өнчирч, өдөрт 7 мянга гаруй хүн шинээр бүртгэгдэж байна гээд ХДХВ ДОХ-ын улмаас хүн төрлөхтөн асар их хохирол амассар байгаа юм.

Тэгэхээр үүнийг бууруулах таслан зогсоох тэмцэх арга нь тун энгийн дээр хэлсэнчлэн иргэн та бид дор бүрнээ л хичээж нэг дэлхийн дор амьдарч байгаа гэдгээ ухамсарлахад л болно гэдгийг НҮБ-аас хэлж байгаа юм. Нөгөө талаасаа Монголын ЗГ ч үүнд жил бүр тодорхой мөнгө төсьөлдөг, ОУ-ын байгууллагаас ч дэмжлэг тусламж ирдэг учираас тал талаасаа дэмжиж нийгмийн хар толбын нэг ДОХ-аас хамтдаа сэргийлцгээе гэдгийг ЭМЯ уриалж байсан юма. Харин Хүн төрлөхтөн 1988 оноос хойш жил бүрийн 12-р сарын 1-ний энэ өдөрийг ДОХ-оос сэргийлэх их үйлсэд хандуулж, бүх нийтээрээ өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд хүчээ нэгтгэн ирээдүйн сайн сайхны төлөө хамтарч ажиллахад нийтээрээ нэгдэж байгаагаа илэрхийлдэг болсон байна.

Энэ жилийн хувьд НҮБ-аас дэлхий нийтээрээ ДОХ-гүй ирээдүй-Хүн бүр оролцъё гэсэн уриатайгаар тэмдэглэж байгаа юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих