Иргэдийн газрын маргааныг 21 хоногт шийдвэрлэнэ гэв

221829-12022018-1518417716-825335852-27989848_1456938051100697_983562885_oӨнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүргийн газрын албаны дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга нартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Иргэдээс ирсэн гомдолд хамгийн ихээр зонхилж байгаа нь газар өмчлөх болон эзэмшихтэй холбоотой мэдээлэл бүртгэгджээ. Иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлын 35 хувийг газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах, 19 хувийг эрх шилжүүлэх, 22 хувийг зориулалт талбайн хэмжээ өөрчлөх, 20 хувийг эрх баталгаажуулах, лавлагаа, мэдээлэл, тодорхойлолт авах хүсэлт, 4 хувийг гэрээ, гэрчилгээ нөхөн авах, барьцаа бүртгэх, хасуулах үйлчилгээг авах хүсэлт эзэлж байна.

Иймд ИТХ-ын дарга С.Амарсайхан дүүргүүдийн газрын албаны дарга нарт 21 хоногийн хугацаанд иргэдийн газрын маргааныг шийдвэрлэх үүрэг өглөө.  үүрэг чиглэл өгөөд байгаа юм.

Сонирхуулахад Нийслэлийн Газрын алба албан хэрэг хөтлөлтийн Edoc, Smart city программуудаар дамжуулан цахим хэлбэрээр иргэдийн ирүүлсэн өргөдөл, гомдлыг бүртгэн авч байна. Тэгвэл энэхүү программаар дамжуулан 34949 өргөдөл гомдол хүлээн авснаас шийдвэрлэлт 94 хувьтай байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.