Хятад улс хоёр хиймэл дагуулыг хөөргөв

920b9bff-e04d-4e04-951c-ed5ed40c0675

2018 оны 2-р сарын 12-ны 13 цаг 03 минутад Хятадын Шичан дэх хиймэл  дагуул хөөргөх төвт Чанжэн-3 Б зөөгч пуужинг ашиглан, 28, 29-р Бэйдөү GPS хиймэл  дагуулыг амжилттай хөөргөсөн байна.

Хятад улс хоёр хиймэл дагуулыг хөөргөв

Энэ хоёр хиймэл дагуул бол Хятадын Бэйдөү-3 төслийн 5, 6-р сүлжээнд  холбогдсон хиймэл дагуул юм. Энэ удаад тус төсөл 3 дахь удаа дэлхийн сүлжээнд  холбогдсон хиймэл дагуулыг хөөргөж байгаа юм.

Хятад улс хоёр хиймэл дагуулыг хөөргөв

Гурван цаг гаруй ниссэний дараа хиймэл дагуул товлосон тойрог замдаа  орсон бөгөөд угсрах шалгалт, туршилтын үнэлгээ хийж, үүнээс өмнө хөөргөсөн  Бэйдөү-3-ын дөрвөн GPS хиймэл дагуултай холбогдон ажиллуулах болно.

Сарантуяа

ХОУР

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.