Хятад залуу iPad хийчихжээ

Хятад оюутан Вэй Синьлун хангалттай мөнгө олдоггүй ядуу оюутан тул өөрийн найз охины төрсөн өдрөөр нь Apple компанийн үйлдвэрлэсэн iPad авч өгч чадахгүй байсан аж. Тэгээд мань залуу уг “iPad” таблет компьютерыг өөрийн гараар угсараад хийгээд найз охиндоо бэлэглэсэн байна. China Daily сонинд бичсэнээр бол Вэю өөрийн таблет компьютерийг 125 доллар зарцуулж, 10 хоногийн дотор хийсэн байна.

Тэрээр онлайн-дэлгүүрээс 78 доллараар ноутбук худалдаж аваад өөрт хэрэгтэй хэсгүүд болох процессор, гаднах хайрцаг, график чип болон дэлгэцийг нь салгаж авсан байна. Тэгээд аккумулятор болон нэмэлт дэлгэцийг ойролцоогоор 50 доллараар худалдаж авчээ.

“Энэ таблет уншиж, бичиж, татаж, кино үзэж, тоглоом тоглох зэрэг маш олон үйлдлийг зөвхөн ганц дэлгэц дээр хийх болно” – гэж Чанчуны зүүн-хойдын багшийн их сургуулийн оюутан Вэй хэлжээ. Түүний бүтээл нь ОС Microsoft Windows 7 үйлдлийн системтэй.

Түүний бүтээлийн үзүүлэлт:
• Дэлгэцийн хэмжээ 10”;
• Зузаан нь 2,5 см;
• Жин: 1 кг;
• ОС Windows 7;
• Процессор Intel Atom N270;
• 512 МБ RAM;
• Санах ой: 40 GB;
• График Intel GMA 950;
• 4xUSB 2.0;
• Залгуур, дэлгэц, карт уншигч, WiFi;
• Өөрийн аккумулятораар 2 цаг тасралтгүй ажилладаг.

Түүнийг энэ таблетаа хийхэд өөрийн гараар юм хийх хичээлүүд бүхий онлайн-видеонууд их хэрэг болсон гэнэ. “Энэ миний төрснөөсөө хойш авч байгаа хамгийн сайхан бэлэг. Би энийг хэзээ ч хаяхгүй, үүрд хадгалах болно” гэж түүний найз охин Вэя, Сунь Шаша Apple компанийн лого бүхий савтай таблетийг авахдаа хэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих