Асашёорюү 100 сая иенээ залилуулжээ

Японы цагдаа нар өнгөрөгч сарын 30-нд мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадоржийг залилсан хоёр эрийг баривчилсан байна.

Энэ тухай тус улсын “Асахи Шимбун” сонинд нийтэлжээ.

Уг сонинд дурдсанаар, Канагава мужид оршин суудаг 77 настай Кикучи Такео, 63 настай Кумада Такахару нар 2009 оны эхээр аваргатай уулзахдаа “Монголд их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ” гэж хэлсэн байна.

Ингээд мөн оныхоо дөрөвдүгээр сард Филиппин дэх алтан гулдмайг бэлэн мөнгө болгох хэрэгтэй тул мөнгө зээлээч хэмээн 100 сая иен аваад сураггүй болжээ. Хэргийн талаар их аварга өнгөрсөн гуравдугаар сард тус улсын хуулийн байгууллагад хандсан бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.