УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛ МИАТ-ЫГ ОНИЛОВ УУ?

olloo_mn_1517884447_MIATУИХ-ын болон Засгийн газрын гишүүд ард түмний нүдэн дээр ажлаа хийж байгаа мэт харагддаг ч цаагуураа төрийн хэдэн байгууллагад шахаа хийдэг. Хийж чадахгүй бол шахаанд оруулдаг тактиктай болоод байгаа. Энэ удаа улс төрийн бүлэглэл ашигтай ажиллаж байгаа МИАТ ТӨХК-ийг чиглээд байна. Монголчууд бид аливаа өөдтэй сайн яваа нэгнээ муулах, матах, хардах, “хараар будах” нэгэн төрлийн донтой болжээ. Тэр нь албан тушаалийн төлөөх тэмцэлтэй нэгдэх юм бол тэнэглэлийн дээд цэгт хүрч юу ч хийхээс буцахааргүй болсон. Үүний жишээг бид өдөр тутамдаа харж байна. Үүнтэй зэрэгцээд төрөөс нэг ч төгрөгийн туслалцаа авахгүй үйл ажиллагаа явуулдаг байгууллага руу дайрдаг тогтолцоо бий болоод байгаа. Өөрөөр хэлбэл зарим нэг улс төр эдийн засгийн бүлэглэлүүд зориудаар үндэснийн компанийг хүчгүйдүүлэх, устгах бодлого явуулж байна. Ингэж хардахаар үйлдэл сүүлийн үед их гарах боллоо. Тухайлбал 62 жилийн түүхтэй Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК руу сүүлийн өдрүүдэд илт дайрах давшлах, нэг хүнийг харлуулах компанит ажил идэвхитэй өрнөж байна. Тайлан тооцооноос харахад сүүлийн хэдэн жилд ашигтай, 2017 онд 20 гаран тэрбүм төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байх юм. Энэ ашиг гэхэд түүхэнд байгаагүй амжилт гэнэ лээ. Үүнтэй зэрэгцэн шинэ чиглэлүүд нээж, шинээр онгоц түрээслэх гэрээ байгуулсан бололтой. Гол нь одоо болтол үргэлжилж байгаа эсэхийг тухайн газарт ажиллаж байгаа хүмүүс нь, үйлчлүүлэгчид нь л мэдэх байх. Гэтэл ийнхүү ашигтай ажиллаж байгаа байгууллагыг харлуулах компанит ажил өрнүүлж эхэлснээр төрийн байгууллагууд, албан тушаалтууд нь сонин сэтгүүл, сошиалд гарсан элдэв мэдээллээр ажлаа хийж толгойгоо мэдүүлэх болж хянан шалгаж эхлээд байгаа. Төр зөв үед төмөр нүүрээ гаргаагүй байж, Эрдэнэтийн 51/49 хувийн маргааныг шийдвэрлээгүй байж, илт улс төрийн захиалгаар, хувь хүний өш хонзонгийн сэдэлтээр МИАТ ХК-д цагдаа, Улсын Аудитын газраар шалгалт нэрийдлээр дарамтлах болжээ. ТӨХК хувьд төрийн өмч талаасаа ТӨБЗГ, бодлого талаасаа салбарын яам, татвар гааль гээд өдөр бүр шалгалтад хамрагдаж байдаг. Компаний тухай хуулиар бол зөвхөн ТУЗ-аас томилогдсон хөндлөнгийн аудитийн компаниар шалгуулах байтал хаа хамааралгүй УАГазар шалгалт хийхээр ажиллаж байна. Ийм байхад гадаадынхан нь хүртэл “даварсаар” байх боломж бүрдэж байна. Тухйлбал, Кореан Эйр 1990 онд Монгол Улсад ашиглалтаас гарах дөхсөн нэг онгоц бэлэглэж, нэг онгоц худалдсанаар энэ компани бол манай улсад буян хийсэн. Гэхдээ зах зээлийн зарчмаар явахад компаниуд аль болох өөртөө ашигтай байхаар ажиллах нь ойлгомжтой. Өдгөө КАЛ Монгол дахь өөрийн лобби бүлэгтэй болж үүний ачаар 2003 оноос зах зээл дээр давуу байдалтай болж энэ барьцаа сулруулахгүй байхыг хичээнэ. Нөгөө талаас Асеана дэмжих бүлэглэл бий болж Солонгосоос 2-3 дахь тээвэрлэгчийг оруулах сонирхол орж улмаар үндэсний тээвэрлэгчийн шаардлага байх хэрэггүй гэж үзэх болж. Сүүлдээ бүр гадны улсын элчин сайд нь Монголын стратегийн салбарын тухай заавар зөвлөмж маягтай ярилцлага өгч, нөлөөлөх алхмуудыг хийжээ. Мөн салбарын сайд нь ярилцлага болгондоо салбарыг либералчлана гэж ярих. Либералчлахын цаана үндэсний агаарын тээвэрлэгчээ дампууруулах вий. Эцсийн үр дүнд төмөр зам нь Оросуудын гарт, шинэ нисэх буудал агаарын хаалга нь Япончууд, агаарын тээвэр нь Солонгос, Туркуудийн мэдэлд очиж, Монгол гэх юмгүй болох л дүр харагдаж байна. Хэдэн халтар төгрөгийн төлөө ийнхүү гадаадынхны өвөрт гүйгээд орох ёстой юм уу улс төр, эдийн засгийн бүлэглэлийнхээн? Жоохон ухаантай бөгөөд ухамсартай байж болохгүй гэж үү?

Ardchilal.mn


URL:

Нэр: Nisgegch Огноо: 15 February 2018

Zam teevriin said Baterdene ajlaa meddeg turshlagatai hunii huvid MIATiig zev talaas ni shiideh bhaa

Сэтгэгдэл бичих