Ц.Төмөрхуяг: Ард түмэн минь намайг гавьяат жүжигчин цолоор мялаалаа

143646XVII жарны  Тийн унжлагат хэмээх шороон нохой  жилийн сар шинийн  босгон дээр  Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Цагааны Цэгмидийн хүү Ц.Төмөрхуяг Монгол Улсын Гавьяат жүжигчин  цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа.

Монгол Улсын Гавьяат  жүжигчин Ц.Төмөрхуяг Монголын урлагийн салбарт 30 гаруй жил зүтгэсэн зүтгэлээ өнөөдөр үнэлүүллээ.

Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавьяат жүжигчин цол тэмдэг аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо.

Тэрээр“Монголынхоо  ард түмэнд маш их баярлаж байна. Ард түмэн минь Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалгах ёстой гээд өгч байгаа гэж  ойлгож байна. Монголчууддаа элэг нэгт түмэндээ тийн унжлагат хэмээх шар нохой жилийн сар шинийн мэндийг  хүргэе. Та бүхэн  минь сар шинэдээ сайхан  шинэлээрэй” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих