Цагаан сараар тавгийн идээн дээрээ ЯАГААД еэвэн тавьж болохгүй вэ !!!

7627За *ЦАГААН САР БОЛЛОО* энийг л нэг шийдвэрлэж олон хүнд хэлж өгөөч ээ!

Цагаан сараар тавгийн идээн дээрээ еэвэн тавихгүй шинэлцгээе! Манай улсад еэвэн гэж байгаагүй гэдэг. Өнө эртнээс еэвэн хэрэглэж байгаагүйг түүх шаcтирт тэмдэглэсэн нь бий. Ерөөсөө еэвэнг Хятадууд хэрэглэж, Монголын дарлалаас ангижирсанаа баярлан “еэвэн сар”-ыг тэмдэглэдэг уламжлалтай. Харин Манжийн дарлалын үед хаад ноёд ард түмэнгүй бутарч, эвдэрч яваг гэж хараасан маягаар еэвэнг манай улсад өгсөн байгаа юм. Бэлгэдлээр нь гутаах гэсэн л оролдлого шүү дээ. Гэтэл манай ухаантан мэргэд улан дороо дэвсэлж явъя гэсэн утгаар ул боов хийж, еэвэнг хамгийн дор нь байрлуулж идээгээ засах болсон юм билээ. Бүр “суурь еэвэн” гэж нэрлэсэн байгаа шүү дээ. Тэр дундаа хаад ноёд ул боов хийдэг байсан нь ч ийм учиртай гэсэн. Бүр сүүлд 1990-ээд оны үед ч суурь еэвэнг ул боовны дор тавьдаг байсан. Сүүлийн үед л энэ ёс, бэлгэдлийг мартаад, “суурь еэвэн” гэж нэрлэсээр байтал ул боовныхоо дээр тавих болсон нь үндсэн агуулгаа алдахад хүрч байна.
Үндэстний нэвтэрхий толь. Түмэнд түгээ эртны буурлууд их мэргэн ухаантай байжээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.