С.Төгс: Бид хоёрын хэн хэн нь үерхье гэж хэлээгүй, аяндаа л нийлчихсэн

Загвар өмсөгч Төгс болон бүжигчин Цэнгүүн нар үерхэж байгаагаа албан ёсоор ил болгосноос хойш олны хараанд ихэд өртөх болсон. Залуу хосууд анх нэгэн арга хэмжээний үеэр танилцсан бөгөөд тэдний хамгийн анхны болзоо кино театрт болж өнгөрч байжээ. Хосууд анх харилцаагаа найз нөхдөөсөө хүртэл нууж байсан гэх бөгөөд хэн хэн нь бие биедээ үерхэх санал тавилгүй хар аяндаа л нийлчихсэн гэнэ. Тэд бие биенийхээ гаранд хамгийн дуртай бөгөөд хайрыг тодорхойлохдоо загвар өмсөгч Төгс “Миний бодлоор хайр гэдэг бол харилцан хүндлэлцэл. Цэнгүүн намайг анхнаасаа л маш их хүндэлдэг байсан, одоо ч гэсэн хэвээрээ” гэсэн бол Цэнгүүн “Хайрыг би хамгийн том хүч, дүрэм гэж боддог” гэжээ.

Image may contain: 2 people

Image may contain: 6 people, people smiling, selfie and closeup

Image may contain: 2 people

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.