Гэр хороолол дахь худгаар халуун ус түгээж эхлэв

17784

Багануур дүүргээс гэр хорооллын айл өрхүүдийн усны хэрэглээг хүртээмжтэй болгох зорилгоор Хэрлэн, Байдлаг хэсгийн дунд ухаалаг худгийг байгуулжээ.

Ухаалаг худагтай болсноор 24 цагийн турш иргэд карт уншуулан усаа авах боломжтой болсон төдийгүй нэгэн дэвшил гарч зөвхөн хүйтэн ус гардаг байсныг давхар халуун ус түгээдэг болсон байна. Нэг литр ус 50 төгрөгийн үнэтэй бөгөөд халуун усыг түгээгчийн туслалцаатайгаар авах юм.

Иргэд халуун усыг ахуйн хэрэглээндээ ашиглах боломжтой болсон нь талархууштай хэмээн ойр тойрны иргэд талархалаа илэрхийлж байгаа аж.

Эх сурвалж: Montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.