Ким Жон Уныг элэглэгч хөгжөөн дэмжигчдийг бухимдуулав

15310125a84ea0b45bc431Пёнчанд болж буй өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг элэглэн дуурайгч үе үе ил гарч олны анхаарлыг татах болсон. Тэрээр өнгөрөгч баасан гарагт нээлтийн үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг дуурайгчтай хамт стадионд орж ирснийг хамгаалалтынхан хөөн гаргаж байв.

Тэгвэл тэрээр өчигдөр хоккейн тэмцээн болж буй танхимд орж ирж, Умард Солонгосын хөгжөөн дэмжигчдийн урдуур алхжээ. Их удирдагчийг нь элэглэж байгаа хүнийг хараад тэдний царай хэрхэн хувирч байгааг зурагнуудаас харж болохоор байна.

Удалгүй зохион байгуулагчид “хуурамч” Ким Жон Уныг тэмцээний танхимаас албадан гаргажээ.




URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.