ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАРИЛДААНД УЛСЫН ХАРЦАГА БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЛЭЭ

p1c6cttjj41vankd86r6hbi177m3

Монгол бөхийн өргөөнөө XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүчийг сорин, уран мэхээ уралдуулан барилдлаа.

Сар шинийн 56 дахь удаагийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол Улсын харцага Б.Бат- Өлзий түрүүлж, Увс аймгийн Давст сумын уугуул Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ.

Сар шинийн барилдааны зургаагийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын заан Б.Батмөнхийг давсан бол Улсын арслан П.Бүрэнтөгс, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул А.Цацабшираар зургаа давлаа. Харин Улсын арслан Ц.Содномдорж, Улсын заан Н.Түвшинбаярыг давж шөвгийн дөрөвт үлдлээ. Улсын харцага Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий нар тунан барилдаж Б.Бат-Өлзий давж, шөвгийн дөрөвт шалгарлаа.

Шөвгийн дөрөвт Ч.Санжаадамба аварга, арслан П.Бүрэнтөгсийг амалж, арслан Ц.Содномдорж, харцага Б.Бат-Өлзий нар тунан барилдаж Б.Бат-Өлзий үзүүр түрүүнд үлдсэн бол Улсын аварга Ч.Санжаадамбыг арслан П.Бүрэнтөгс давснаар түрүү бөхийн төлөө харцагатай барилдахаар болсон юм.

XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны үеэр Тахиа жилийн шилдэг бөхчүүдэд шагнал гардуулсан юм.

Тухайлбал, Эрдэнэт хивс үйлдвэрийн нэрэмжит “Ёс жудагтай бөх” шагналыг Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Улсын заан Б.Сайнбаяр, Мөн “Уран барилдаанч бөх”-ийн анхны шагналыг харцага Т.Баасанхүү, Тахиа жилийн МҮБХ-ны  хамгийн өндөр чансаа /28164/-ны нэг сая төгрөгийн шагналыг Улсын харцага Б.Бат-Өлзий тус тус хүртлээ.


URL:

Нэр: Big Cornfields Огноо: 7 April 2018

Ice cream sure sounds good right about now.

https://www.funblog.site/check-out-these-cornfields/

Нэр: Wine Lovers Огноо: 8 April 2018
Нэр: Typing With One Finger Огноо: 9 April 2018

Save up your money for a rainy day.

https://www.funblog.site/touch-typing-with-two-hands/

Нэр: Blogger Listening to Music Огноо: 13 April 2018
Нэр: Much Needed Vacation Огноо: 14 April 2018

Way to go Edward. This blog is amazing!

https://www.funblog.site/she-earned-this-vacation/

Нэр: Old People Getting Drunk Огноо: 14 April 2018
Нэр: Popcorn Огноо: 15 April 2018

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.