Спортын салбарынхан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

17816

2018 оны   2-р сарын 9-нд Улаанбаатар хотын Улаанбаатар зочид буудалд Монгол-Хятадын Биеийн   Тамир, Спортын Ерөнхий Холбоо, Хятадын “Шэнши Жүнти” Биеийн Тамир, Спортын   Хөгжлийн ХХК, МУ-ын Биеийн Тамир Спортын Ерөнхий Газар 2018 оны Хятад, Монгол   хоёр орны биеийн тамир, спортын салбарын солилцоо, хамтын ажиллагааны гэрээнд   гарын зурах ёслолын арга хэмжээг зохион явуулсан байна.

Спортын салбарынхан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

Тус арга хэмжээнд, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны   элчигийн зөвлөх Ян Чиндүн, Соёлын зөвлөх Ли Вэй, зөвлөх Ли Яньжюнь, Хятадын   “Шэнши Жүнти” Биеийн Тамир Спорт Хөгжлийн ХХК-ийн МУ-д суугаа төлөөлөгчийн   газрын тэргүүн бөгөөд Монгол-Хятадын Биеийн Тамир Спортын Ерөнхий Холбооны   гүйцэгтгэгч захирал Хөү Давэй, Монгол-Хятадын Биеийн Тамир Спортын Ерөнхий   Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Номин-Эрдэнэ, МУ-ын Засгийн газрын   хэрэгжүүлэгч агентлаг-МУ-ын Биеийн Тамир, Спортын Ерөнхий Газрын дарга   Ц.Шаравжамц, МУ-ын Хэт Холын Марафон гүйлтийн Холбооны дарга С.Өнөрбаяр, МУ-ын   Гольфийн Холбооны дарга Б.Даваадорж, МУ-ын Дугуйчдын Холбооны нарийн бичгийн   дарга З.Наран, МУ-ын Паралимпийн Холбооны дарга Б.Сүрэнхорлоо, Нийслэлийн   Нийтийн Биеийн Тамир, Спортын Хорооны дарга А.Болормаа нарын албаны хүмүүс болон   “Рэньминь Рибао” сонин, Синьхуа агентлаг, ХОУР, МҮОНРТ зэрэг Хятад, Монгол хоёр   орны хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслийн сэтгүүлчид нийт 50 шахам хүн   оролцжээ.

Спортын салбарынхан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны элчин зөвлөх Ян Чиндүн   уг арга хэмжээнд үг хэлэхдээ: Хятад, Монгол хоёр орны биеийн тамир, спортын   салбарын хамтын ажиллагааны томоохон арга хэмжээ амжилттай зохиогдож байгаад,   БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайд Шин Хаймин болон ЭСЯ-ны өмнөөс халуун баяр   хүргэлээ. Тэрээр: 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин МУ-д төрийн айлчлал   амжилттай хийснээс хойш, хоёр орны олон салбарт олон арга хэмжээ зохиогдож, хоёр   талын харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжиж тодорхой бодит үр дүнд хүрсэн   бөгөөд ялангуяа сүүлийн хоёр жилд биеийн тамир, спортын салбар дахь солилцоо,   хамтын ажиллагаа улам эрчтэй гүнзгийрэн хөгжиж байгаа явдал нь үүний нэгэн бодит   жишээ юм гэжээ. 2018 онд Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд   шинэ шинэ боломж тохиож байгаа тул, хоёр орны эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг   олон салбар дахь найрсаг харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаа улам их амжилтад   хүрнэ гэдэгт итгэж байгаагаа тэрээр илэрхийлэв.

Спортын салбарынхан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

МУ-ын Биеийн Тамир, Спортын Ерөнхий Газрын дарга   Ц.Шаравжамц МУ-ын биеийн тамир, спортын хөгжилд үлэмж их туслалцаа дэмжлэг   үзүүлсээр ирсэн Хятад улсад талархал илэрхийлж, Монгол, Хятад хоёр орны   найрамдалт харилцаа жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд үүний тэргүүлэх   эгнээнд биеийн тамир, спортын салбар хүчтэй түрэн орж ирж буйг тэмдэглээд, хоёр   орон биеийн тамир, спортын салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн   хөгжүүлэх нь хоёр талын бусад салбар дахь харилцаа, хамтын ажиллагаанд идэвхтэй   эерэг үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Спортын салбарынхан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

Хятадын “Шэнши Жүнти” Биеийн Тамир, Спортын Хөгжлийн   ХХК-ийн МУ-д суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн бөгөөд Монгол-Хятадын Биеийн   Тамир, Спортын Ерөнхий Холбооны гүйцэгтгэгч захирал Хөү Давэй: “Нэг бүс, нэг   зам”-ын санаачилгын хүрээнд, өнөөдөр бид МУ-ын биеийн тамир, спортын   холбоонуудтай 2018 оны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хятад,   Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд биеийн тамир, спортын   салбар жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Ийм ч учраас 2018 онд хоёр талын   хамтран зохион байгуулах 5 том үйл ажиллагаа нь Хятад, Монгол хоёр орны найрсаг   харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ шат, шинэ түвшинд гарган хөгжүүлэх,   ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдалыг зузаатгахад чухал хувь нэмэр   оруулах нь гарцаагүй юм хэмээн тэмдэглэжээ.

Спортын салбарынхан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

Спортын салбарынхан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

Спортын салбарынхан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд, 2018 онд Хятад, Монгол хоёр орны биеийн тамир, спортын салбарынхан “МУ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн олимпын наадам”, “Улаанбаатар-Бээжин хоорондын дугуйчдын олон улсын уралдаан”, “Чингис хааны зам цом-Хятад, Монголын олон улсын бартаат замын марафон уралдаан”, “Хятад, Монголын гольфын олон улсын уралдаан”, “Үзэсгэлэнт Улаанбаатар-олон улсын өртөөт марафон уралдаан” зэрэг 5 төрлийн томоохон үйл ажиллагааг хамтран зохион байгуулах юм байна.

/ХОУР-гаас МУ-д   суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/


URL:

Сэтгэгдэл бичих