ДӨРВӨН ЭРГЭЛТТЭЙ ҮСРЭЛТИЙГ ЗУРГААН УДАА ХИЙСЭН АНХНЫ ТАМИРЧИН БОЛЖЭЭ

p1c6h90sh71tcv125cvj67gs7423ПЁНЧАН. /ТАСС/. Пёнчаны уран гулгалтын эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрт АНУ-ын тамирчин Натан Чен дөрвөн эргэлттэй үсрэлтийг зургаан удаа амжилттай гүйцэтгэсэн анхны тамирчин болжээ. Чөлөөт үзүүлбэрт тэрбээр 215,08 оноо авсан хэдий ч богино үзүүлбэрт тааруу үзүүлэлттэй байсан учир нийт 297,35 оноогоор тавдугаар байрт орсон байна.

Өдгөө 18 настай тамирчин Натан Чен чөлөөт үзүүлбэрт хамгийн өндөр оноо авсан хэдий ч дээд амжилтыг эвдэж чадаагүй байна. Өмнө нь Японы тамирчин Юзуру Ханю 223,20 оноогоор дээд амжилт тогтоож байсан аж.

Н.Чен нь Дөрвөн тивийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээн болон 2017 оны Гран при тэмцээний ялагч юм.


URL:

Нэр: Lloyd Krenning Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.