100 айл орчимд агаарын бохирдол хамгийн их байна

15188446235a87bacf18ff9Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 13:00 цагийн байдлаар 100 айлд орчимд хамгийн өндөр бохирдолтой буюу 1139 байна. Мөн Баянхошуу орчимд 515, Баруун дөрвөн зам орчимд 244, Бөхийн өргөө орчимд 231, Ургах наранд 70-ыг зааж байна.

Нүүрс болон автомашинаас ялгарч буй РМ 2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор нь хүний нүдэнд харагддаггүй. Эрдэмтдийн нотолсноор нарийн ширхэглэгт тоосонцор нь үсний ширхгээс 28 дахин жижиг хэмжээтэй. Уг тоосонцор уушгиар дамжин хүний биед орж улмаар улаан бөөмөөр дамжин цусанд нэвчих байдлаар ургийн гаж хөгжлийг бий болгодог байна.

Агаарын чанарын индекс 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж ДЭМБ-аас үздэг юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.