Нүүрсний утаатай хамт 220 мянган тн уран, 280 мянган тн мышъяк хөрсөн дээр хаягддаг

Нийслэл хот хөрсний бохирдлын хувьд анхаарал татахаар төвшинд аль эрт оччихоод байгаа. Ганц нийс­лэл ч гэлтгүй уул уурхайн нө­лөө­гөөр орон нутгийн хувьд ч хөрсний бохирдлын асуудал анхаарал татахаар хэмжээнд оччихоод байна. Наад захын жишээ гэхэд л Хонгор сумын асуу­дал байна. Мөнгөн усанд бохирдсон хөрснөөс үү­дэж нэг сумыг нүүлгэх эсэх тухай яриа ч тухайн үед өрнөж байв. Газрын өн­­гөн давхарга бохирдож бай­гаа нь хүний хүчин зүйл­тэй шууд холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн өнгөн хөрс химийн хортой элементүүдээр ба­га­гүй бохирдсоныг 2005 онд судалгаагаар тогтоо­сон байдаг. Хөрсөнд бай­гаа хром,хартугалга, мо­либ­ден,төмөр зэрэг хүнд метал­лын дундаж агууламж байх ёстойгоосоо хэд да­хин илүү гарсан нь түг­шүүр дэлдэж буй.

Хөрс бо­хирдуулагчаас хамгийн хортой нь болох хар тугалга Улаанбаатарын хөрсөнд дунджаар 43,7 мг байна. Энэ нь дэлхийн хөрсний дунд­жаас хоёр дахин их гэсэн үг. Зарим газарт 433мг/г-д хүр­сэн нь зөвшөөрөгдөх хэм­жээнээс 4,3 дахин их байжээ.

nuurs

Европын нийгэмлэг хөрс­ний бохирдол ямар шалт­гаанаас үүдэн үүсч буйг судалжээ. Ихэнх улсын хувьд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хөрсний бо­хирдлынх нь гол буруутан  болжээ. Германы хөрсний бо­хирд­лын 65 хувь нь үйлд­вэрлэлийн үйл ажил­ла­гаанаас үүдсэн байна. Шве­дийн хөрсний 55, Авст­рийн хөрсний  47 хувь нь мөн ийм шалтгаанаар бо­хирд­­сон гэсэн судалгаа гар­чээ. Хөрсний бохирдолд нө­лөөл­дөг дараагийн хүчин зүйл бол хотын хог хаягдал. Үйлдвэрлэлийн хог хаягдал дөрөвдүгээрт жагсчээ. Дэл­хийн улс орнууд ч энэ асууд­­лын ард бүрэн гарч чадахгүй байна. Дэлхий гэж том харахгүйгээр энүүхэндээ гэж ярихад төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдээд байх шиг  санагддаг. Төрөөс агаар, хөрс, усны бохирдлыг тусад нь харж, тус тусад нь дарж авах салангид бодлого явуулж буй нь өнөө хэр хөрсний бо­хирд­лыг зөвөөр шийдэхэд нө­лөөлж чадахгүй байгаа гэж бодож байна. сүүлийн үед агаарын бохирдолд багагүй мөнгө зарж байгаа. Бүр хэдэн тэрбумаар нь. Гэсэн хэрнээ үр дүн нь тийм ч сайн биш байгаа. Агаарын бохирдолд гэж хаягласан төсвийн мөн­гө тайлан бичсэн баахан цаас болж хувирдаг нь нууц биш. Хөрсний бохирдлыг багас­гахад ч анхаардаг. Гэсэн хэрнээ тийм сайн биш л байна.  агаар, хөрс, усын блхирдлын эсрэг гэж салангид тэмцэж байснаас орчны бохирдлын эсрэг яг ийм алхмыг ингэж хийе гэсэн төлөвлөгөө гаргаж, хөрөнгө мөнгийг нь төсөвт суулгавал илүү үр дүнд хүрнэ.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаан­баатар хот доторхи болон хотын ойролцоох 45 цэгийн хөрс, уснаас дээж авч шин­жилгээ хийхэд  хотын хөрсний бохирдол 95 хувь буюу нянгийн бохирдлын хэмжээнд хүрсэн байж. Энэ бол байх ёстой хэм хэмжээнээс 10-16 дахин давсан үзүүлэлт аж. Мэдээж нийслэлийн хөрсний борхирдолд олон шалтгаан бий. Гэр хороолол, хүн амын нягтаршил, агаа­рын бохирдол, цэвэрлэх бай­гууламж гээд тоочвол шалт­гаан олон. Гэхдээ онцлох хэд хэдэн шалтгаан байна. Нийс­лэлд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, албан газруудын химийн бодисын эмх замбараагүй хэрэглээ хөрсийг бохирдуулж байгаа нэг гол шалтгаан гэнэ. Хот орчимд 720 гаруй аж ахуйн нэгж 68 нэр төрлийн 790 орчим химийн бодис хэрэглэж байгаа юм байна. Нүүрсний хэрэглээ ч хөрсний бохирдолд жин дарахаар нөлөө үзүүлдэг. Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд жилд 3,6 тэрбум орчим нүүрс шатааж байгаа гэсэн ста­тистик бий.  Зөвхөн нүүрсний утаатай хамт 220 мянган тн уран, 280 мянган тн мышъяк хөрсөн дээр хаягддаг. Нэг га талбайд 350 кг хаягдал ног­дож байна гэсэн үг. Хөрсөнд хаягдаж буй хортой бодис хэр сүйрэл дагуулж буйг судал­сан судалгаа одоогоор алга байна.

Хөрс бохирдуулдаг өөр нэг хүчин зүйл бол үйлд­вэр­жилт гэдгийг баримт­тайгаар дурдахад ийм байна.  Үйлдвэрлэл хөгжих хэрээр химийн хортой бодисын хаягдал ус, хөрс, агаарыг бохирдуулсаар байх нь жам. Уул уурхай хөгжиж байгаа энэ үед үйлдвэржилт илүү эрчтэй явагдана гэдэг нь тодорхой. Тэгэхээр анхнаас нь технологи тал дээр нь ан­хаарч, дэлхийн стандартад нийц­сэн чанартай техник, тоног төхөөрөмж хэрэглүүлэх талд анхаарах хэрэгтэй байх. Мэдээж уул уурхайн сал­барын экологид үзүүлэх нө­лөөл­лийг хянадаг хүчирхэг тог­тол­цоо хэрэгтэй. Угаасаа дэлхий нийтэд уул уурхайн салбар, байгаль хоёрын ха­риц­лаа тийм ч нийцтэй бай­даггүй. Уул уурхай хөгжих хэ­рээр байгаль орчны асуудал хурцаар босч ирдэг нь бараг л хууль. Тэгэхээр технологийн хувьд шинэчлэл, стандарт гэ­сэн хоёр үгэнд л анхаарлаа хан­дуулах нь хамгийн зөв зам.

и.энхжин

logo-guum


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих