Ойрд ялимгүй цас орж, явган шуурга шуурна

15189227395a88ebf3bb569Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, шинийн 4-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 хэм хүйтэн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих