Хаврын чуулганаар Үндсэн хуулийг өөрчлөх төслийг өргөн барина

olloo_mn_1448507147_vhСар шинийн баярын өмнө намрын чуулганы төгсгөлд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарийг баталсан. Уг хэлэлцэх асуудлын дунд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр батлагдсан байна.

Үндсэн хуулиа монголчууд “Эцэг хууль” гэж нэрлэдэг. Тэгвэл эцэг хуульд энэ парламент өөрчлөлт оруулахаар эргэлт буцалтгүй шийдэв. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг үе үеийн парламент хөндөж ажлын хэсэг байгуулж ажилласан байдаг. Өмнөх парламентын үед УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байв. Тэгвэл энэ удаагийн парламентад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн Д.Лүндээжанцан ахалж байна.  Тэрбээр “Үндсэн хуульд нийт зургаан асуудлын хүрээнд 30-аад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээ хязгаарт багтаж байгаа юм. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд өөрчлөлт орохгүй. Ард түмнээс олгосон зөвшөөрлийн хүрээнд Улсын Их Хурал-Ерөнхийлөгч-Засгийн газар хоорондын харилцаа, эрх мэдлийн тэнцвэр, хяналтыг тодорхой болгох, шүүх эрх мэдлийн зарим асуудлыг тодотгох, нутгийн захиргааны асуудал, төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зургаан багц сэдвийн хүрээнд төслийг боловсруулсан” гэдгийг онцлоод байгаа билээ. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж төлөвлөж буй аж.

Шинэ Үндсэн хуулийг 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч байсан 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. Шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, сонгуулийн талаар товч зохицуулсан байдаг.

Гэвч сүүлийн үед зарим нэгэн улстөрчид болон хуульчид улс орны хөгжлийн явц, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалж Үндсэн хуулийг боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзэх болсон билээ.

Ийнхүү 65-ын бүлэг буюу МАН-ынхан Үндсэн хуулиа өөрчлөхөөр эрс шийдсэн нь ямар учиртай вэ гэх хардлага ч зарим нэгэнд байгаа. Учир нь олны хүчээр далайлгаж өөрт ашигтай, парламентийн засаглалыг хүчирхэгжүүлэхээр шийдсэн ч гэх. Энэ тухай Д.Оюунхорол гишүүний ярилцлагаас анзаарч болохоор… Тэрээр “АРД ТҮМНЭЭС ӨГСӨН ТОМ ДААЛГАВАР НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БОДОЖ БАЙНА” гэснээс харж болно. Ийнхүү үндсэн хуулиа өөрчлөхөөр шийдсэн МАН-ын бүлгийг ирэх хаврын чуулганаар ямар төсөл оруулж ирэхийг харах л үлдлээ.


URL:

Нэр: Earn $2000+ Monthly Autopilot Systems Огноо: 1 February 2019

You must see this website …

We came across a cool internet site that you could enjoy visiting …

Нэр: GET Facebook Bot Огноо: 2 February 2019

Websites we think you should visit…

Sites of interest we have a link to…

Нэр: Get Super Slim in 7days Огноо: 2 February 2019

Read was interesting, stay in touch….

Very well written!

Нэр: هدیه تولد Огноо: 15 February 2019

Great websites from the internet…

Perfectly written! Let me suggest you this interesting websites …

Нэр: کادو ولنتاین Огноо: 15 February 2019

Websites we think you should visit…

Sites of interest we’ve a link to…

Нэр: 3d interface Огноо: 18 February 2019

You should check this out…

Here are some entirely unrelated web-sites to ours, even so, just take a second to visit …

Нэр: SEO-SA Огноо: 4 March 2019

Read was interesting, stay in touch….

Very well written!

Нэр: SEO SA Marketplace Огноо: 4 March 2019

Recent Blogroll …

You may take a second to check out the content from this web sites we’ve linked to on this post…

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.