Хүн дайрч хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна

5a8a2f06551125.87283732Шинийн 2-ны орой буюу хоёрдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн товчооны ойролцоох МТ шатахуун түгээх газрын зүүн замд Улаанбаатар хот чиглэлтэй явж байсан суудлын автомашин явган зорчигчийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Хүний аминд хүрсэн жолооч хэргийн газраас зугтсан байна.

Цагдаагийн ерөнхий газраас осол гаргасан жолоочийг хамгийн ойроос харсан буюу ард нь зорчиж явсан саарал өнгийн Т.Приус-20 маркийн автомашины жолоочийг хайж байгаа талаар мэдээллээ.

Мөн уг ослыг харсан хүмүүсийг Замын цагдаагийн албаны 93028000, 99091581 дугаарын утсаар холбоо барихыг хүсэв.


URL:

Нэр: mglxvv Огноо: 19 February 2018

Энэ арчаагүй нөхрийг заавал олж өгөх хэрэгтэй

Сэтгэгдэл бичих