МОНГОЛЫН БАГИЙН АХЛАГЧ Б.БАТ-ЭРДЭНЭ ЗУРГАНД ТАЙЛБАР ХИЙЖЭЭ

olloo_mn_1519025734_DWORQDxV4AMZ85GБНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпд цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаанд Монголын тамирчин Б.Ачбадрах, гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отонцэцэг нар оролцсон.

Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд олимпийн наадамд оролцсон  хоёр тамирчныг дагалдан яваа монголын багийнхны тамирчдаа зогсоосон зураг цахим орчинд тархсан. Энэхүү зургийг сөрөг талаас нь шүүмжлэх хүмүүс ч нэлээд байсан юм. Тэгвэл энэхүү зурагтай холбогдуулан Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ уг зургийн талаар тайлбар хийжээ.

Тэрбээр өөрийн хуудаснаа “Сошиалаар тарж буй зургийг тэмцээнээс өмнө авсан юм шүү дээ. Сайд нь ирээд бидэнтэй хурал хийх үеэрээ тамирчдынхаа дэглэм, амралтыг нь алдагдуулахгүй гээд түр уриад баяр хүргэж амжилт хүсээд, урамшуулал өгөөд явсан юмсан даа” хэмээн бичжээ.

 


URL:

Нэр: zochin Огноо: 20 February 2018

Alban yosnii bai l daa .Sandal shireend suulgaad

Сэтгэгдэл бичих