Өндөр үнэтэй “Ролекс” цагтай сайд нартай тэмцэнэ

17848

Өндөр үнэтэй бугуйн цаг зүүсэн байна гэж өнгөрсөн сарын эхээр шүүмжид өртсөн Тайландын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд генерал Правит Вонгсувонтой холбоотой хэргийг шалгаж, эцэслэн шийдвэрлэнэ гэж Тайландын Авлигын эсрэг үндэсний хорооноос мэдээлсэн байна.

Хэргийн талаар тодруулбал, генерал Правит нь өнгөрсөн оны сүүлээр дор хаяж 2,5 сая бахт (79,000 ам.доллар)-ын үнэтэй цаг, алмазан шигтгээтэй бөгж зүүж байгаад хэвлэл мэдээллийнхний нүдэнд өртөж, шүүмжлүүлжээ. Учир нь, тэрээр эдгээр зүйлсээ өөрийн хөрөнгийн мэдүүлэгтээ дурдаагүй юм байна. Үүнтэй холбогдуулан Авлигын эсрэг хороо түүнийг шалгаж эхэлжээ.

Түүнчлэн, энэхүү явдлаас хойш түүнийг 39,5 сая бахт-тай тэнцэх хэмжээний 25 төрлийн бугуйн цаг ээлжлэн зүүж байсан гэж хэвлэлийнхэн мэдээлж байсан боловч тэр тэдгээр цагуудыг хүнээс зээлж хэрэглэж байгаад буцааж өгсөн юм гэж тайлбарлажээ.

Өндөр үнэтэй цаг зүүсэн гэх асуудлаас болж, Ерөнхий сайд Прают Чан-оча, Шадар сайд Правит нарыг ард түмэн шүүмжлэх нь аргагүй гэнэ. Ерөнхий сайдын хувьд, Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш өмнөх Засгийн газрын сайд нарыг авлигын хэргээр шалгуулж байсан. Одоо Правитыг улс төрөөс зайлуулахын төлөө ард түмэнтэй нэгдэж, авлигатай тэмцэх явцад гарч буй хүнд суртлыг арилгахаа харуулах хэрэгтэй гэж хэвлэл мэдээллийнхэн бичсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.