2018 онд “Цох” хиймэл дагуулуудыг хөөргөнө

27d0e8b9-ce17-4502-9ad0-204575a5af4f

Өдгөө Хятадын бизнесийн  зориулалттай сансрын Жютянь Вэйшинь хэмээх аж ахуйн нэгжийн санаачилсан хиймэл  дагуулын зүйлсийн сүлжээ байгуулах төлөвлөгөөг албан ёсоор эхлүүлээд байна.  Төлөвлөгөө ёсоор 2018 оны сүүлийн хагас жилд “Цох” хэмээх 7 хиймэл дагуулыг нэг  пуужингаар хөөргөж, зүйлсийн сүлжээний холбооны чухал технологи, олон дагуулын  сүлжээ бүрдүүлэх чадварыг турших болно. Энэ бол өнөөгийн хятадын иргэний  эрхэлсэн бизнесийн зориулалттай сансрын салбарын хамгийн том хэмжээтэй, хамгийн  өндөр технологийн ур чадвар шаардсан төсөл болно.

2018 онд "Цох" хиймэл  дагуулуудыг хөөргөнө

Сүүлийн жилүүдэд гадаад  дотоодын бизнесийн зориулалттай сансрын салбар түргэн хөгжиж, дэлхийн хэмжээнд  мэдээлэл түгээх хамгийн их эрэлт хэрэгцээ бий болж, Google, Space Exploration  зэрэг Америкийн технологийн компанийн хөөцөлдөх халуун цэгийн салбар болжээ.  Европ болон Хятад улсын сансрын аж ахуйн нэгжүүд ч өөр өөрийн сансрын  төлөвлөгөөгөө дараалан гаргаж байна.
Хятадын  ШУА-ийн Ши-Аний гэрлийн нарийн машин механик судалгааны хүрээлэнгийн оюуны  өмчийн эрхийн хэлтсийн дарга Цао Хүйтао хэлэхдээ: Өдгөө дэлхийн  хэмжээнд 3 тэрбум 900 сая хүн интернетэд холбогдоогүй байна. Хүмүүс энэ тоог  сонирхож байж магадгүй. Учир нь бүх суурь станц, сүлжээний холбоо нь хөрөнгө  оруулалт, ашиг орлогын асуудалтай тулгардаг. Хэрэв хүн ам сийрэг бол ийм станц  байгуулахад алдагдал хүлээх тул суурь станцаа мал аж ахуй эрхэлдэг нутаг, элсэн  цөлд байгуулах шаардлагагүй юм. Харин зүйлсийн сүлжээ, онцгой ажлын орчин,  тухайлбал нефтийн цооног зэрэг газарт эх газар, тэнгис далайг холбосон сүлжээ  байгуулах хэрэгтэй болж байгаа юм. Уг төлөвлөгөөг учир зүггүй хэрэгжүүлж байгаа  юм биш. Хэрэг дээрээ гадаадын цөөнгүй иргэдийн эрхэлсэн аж ахуйн нэгжүүд энэ  талын ажлыг хийж байна. Харин Хятадын аж ахуйн нэгжүүд энэ талын ажлыг хийгээгүй  байгаа юм гэжээ.

2018 онд "Цох" хиймэл  дагуулуудыг хөөргөнө

Жютянь Вэйшинь бол Ши-Аний  нарийвчилсан механикийн Гуаншүэ хүрээлэн хөрөнгө оруулж байгуулсан бизнесийн  зориулалттай сансрын компани юм. Тус компани жижиг хиймэл дагуулын ерөнхий зураг  төсөл, чухал технологийг судлан хөгжүүлэх, сүлжээ байгуулах гол техникийг  эзэмшсэн юм. 2018 оны 2-р сарын 2-нд, Хятадын анхны боловсролын хуваалцах  ”Багачууд-1″ хиймэл дагуулыг Жючуаниас хөөрсөн юм. Уг хиймэл дагуулын ерөнхий  зураг төсөл, хэмжилтийг Жютянь хэмээх энэ компани гүйцэтгэсэн юм. Саяхан тус  компанийн санаачилсан хиймэл дагуулын зүйлсийн сүлжээний төлөвлөгөө албан ёсоор  эхэлж, 2018 оны сүүлийн хагас жилд “Цох” хэмээх 7 хиймэл дагуулыг нэг пуужингаар  хөөргөх гэж байгаа юм.

Хятадын Шинжлэх ухааны академийн Ши-Аний гэрлийн механикийн хүрээлэнгийн оюуны өмчийн эрхийн  хэлтсийн дарга Чао Хүйтао хэлэхдээ: Одоо, бидний 2018 оны  хамгийн сүүлийн үеийн төлөвлөгөө бол нэг пуужингаар 7 хиймэл дагуул хөөргөх  явдал юм. Энэ 7 хиймэл дагуул бүгд бизнесийн зориулалттай. Одоо 4-6 хиймэл  дагуулыг хэрэглэгчид захисан учраас хөөргөлтийн зардлыг бид даахгүй. Тухайлбал,  хамгийн сонирхолтой нэг хиймэл дагуулыг түгээсний OFO шар дугуйны реклам хийх  зорилгоор худалдан аваад байгаа. Мөн Панда дагуул, хиймэл дагуулаар дамжин тоо  сэлтийг буцаан авчирсан “Багачууд-2″ зэргийн хэрэглээ маш өргөн  хэрэгцээтэй байдаг гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.