УИХ-ын гишүүн Д.Гантулга “Тохиролцсон” гэж мэдүүлжээ

212670-08082017-1502165087-1960337955-gantulgaУИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй. Түүний үс, цуснаас дээж авч ШШҮХ-д ДНХ-гийн шинжилгээ хийгээд эд мөрийн баримт болгон хураан авсан зүйлээс олдсонтой таарч, Д.Гантулгынх гэдэг нь батлагдсан гэдгийг хэд хэдэн эх сурвалж хэллээ. Тэрбээр өнгөрсөн оны зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Энэ үед Д.Гантулга “Бид тохиролцоонд унтсан” гэж мэдүүлсэн байдаг. Тус хэлтсийнхэн тухайн үед хэргийн нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хаасан ч Н-гийн эгч Ч.Саранзаяа “УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаа ашиглан, ШШҮХ-гийнхэнд нөлөөлсөн” хэмээн УЕПГ-т гомдол гаргаснаар АТГ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгуулж байсан шинжээч эмч нарын хамт хэргийг нь нэгтгэн мөрдөж буй билээ.

Тэгвэл АТГ-ынхан УИХ-ын гишүүн, олон нийтийн дунд “бандааш” гэх хочтой болоод буй Д.Гантулгаас шинэчилсэн тайлбар авсан бөгөөд “Хохирогч гэх Н-тай тохиролцсон” гэсэн мэдүүлгээ дахин өгсөн гэнэ.

Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих