Тэнгэрт тулсан БАЯН биш, тэтгэлэг авахаар цоорчихсон СУРЛАГАТАЙ биш залууст зориулсан зөвлөгөө

28168433_540099073032806_8991243647924246755_nХэлний мэдлэг бидний алхам тутамд шаардлагатай болж байна. Zuugii Boldbaatar фэйсбүүкийн хэрэглэгч Америкт сурахыг хүсэгчдэд зориулан ийм нэгэн зөвлөгөөг нийтэлжээ.

“Ардын хүүхэд түрүүлж болдоггүй наадам уу? гэдэг шиг Ардын хүүхэд сурж болдоггүй Америк уу? энэ чинь…

За Англи хэл сурах зөвлөгөө нь таалагдсан уу? Харин энэ удаа Зуугий нь Америкт сурахыг хүсэгчдэд бага ч гэсэн туслах үүднээс бичин орууллаа.
Энэхүү зөвлөгөөгөөг өөр шигээ анзааны ардын сайхан хүүхдүүддээ зориулан бичиж байгаа болно. Өөрийн анзааны гэдэг нь юу гэсэн үн вэ гэхлээр Америкт сургалтын төлбөрийг нь аав ээжээрээ төлүүлээд сурчихья гэхээр тэнгэрт тулсан баян биш, тэтгэлэгийг нь авья гэхлээр бүр тийм цоорчихсон сурлагатай биш мөртлөө гадаад дотоодод суралцаж, боловсролтой болоод амьдралаа дээшлүүлэх үнэнхүү хүсэлтэй тийм нөхдүүд болно.
Би ч бас нэлээд хэдэн жилийн өмнөөс гадаадад боловсрол эзэмших юмсан тэр тусмаа чаддаг бол Америкт очоод сурчих юмсан гэж их бодсон. Нэг өдөр бодож бодож шийддэгийн даанч тун удалгүй тэгээд замхраад алга болдог. Тэгээд Америкт сурсан ганц нэг найз нөхдөөсөө яаж явав энээ тэрээ гээд асуухаар бүүр нэг тэнгэрийн юм яриад байдаг. “Бүр аймар хэцүү, би тулдаа л явсан. Миний найз яадаг болдоо? Гэхдээ үзэхгүй юу” гээд л тэгээд яг арга замыг нь алхам алхамаар нь заагаад өгөөч гэхээр нээх сэтгэлгүй тэхэс гээд хаячихдаг. Тэгээд л би чинь хаанаас нь эхлэхээ мэдэхгүй зүгээр л явж сурах юмсан гэсэн бодолтой нэг хүн л байгаад бйайсан. Угаасаа явья гэхээр мөнгө ч байхгүй. Манай аав ээж хоёр чинь ардын багш хүмүүс. Түмний хүүхдийн төлөө насаараа гүйсэн ч цалин гэж маш бага. Би өөрөө ч тасарцан сурлагатай хүүхэд биш болхоор тэр тэтгэлэг энэ тэрд хамрагдаж чадахгүй. Гэхдээ ер нь бол тэр тэтгэлгийг толгойтой нь биш мөнгөтэй нь авдаг юм байна лээ.
За тэгхээр ардын багш аав ээжтэй, тасарчихсан толгойтой биш ч гэсэн яаж амжилттай Америкт суралцаж болох талаар алхам алхамаар нь нэг бүрчлэн хуваалцая.

1. Англи хэл- За хамгийн эхлээд өөрийн Англи хэлээ хэр сайн бэ гэдгийг тодорхойлоод үз. Хэрэв Англи хэл гэж хэцүүхэндээ гэж бодож байгаа бол санаа зоволтгүй хэлний бэлтгэлд эхлэж яваад дараа нь үндсэн мэргэжил уруугаа ороод сурчихна. Хэрэв дажгүй Англи хэлтэй бол 6 сар бэлдэж байгаад TOEFL-ийн сайн муу ч хамаагүй оноотой болоод ав. Сайн оноо муу оноо гэж санаа зовох хэрэггүй. Сургууль бүр ондоо тул муу оноо ч хүлээн зөвшөөрөгдөх тохиолдол байдаг. (Би удахгүй TOEFL-ийн шалтгатанд бэлтгэх талаар энгийн аргуудыг оруулна)
2. Сургууль сонгох-За манайхан маш том сургуулиуд надаас асуудаг. Тэр сургуулиудад бид нар сурч чадахгүй. Төлбөрийг нь ч дийлэхгүй. Бид нар тэнцэх ч үгүй. Харин манай Монголд жижиг хувийн сургуулиуд байдаг шиг хямд төлбөртэй жижиг хувийн сургуулиуд маш олон бий. Бас магистрийн доош зэрэг хамгаалах гэж байгаа бол Community коллежиуд маш зүгээр байдаг. Тэдгээрээс сонголтоо хийгээрэй.
3. Гэр бүлээрээ явах, эсвэл ганцаар явах эсэхээ шийдэх- Манай ганц бие хүмүүсийн хувьд энэ бол асуудал биш. Харин гэр бүлтэй хүмүүсийн хувьд гэр бүлээрээ явах нь хамгийн зөв гарц гэж би боддог. Тус тусдаа өөр газар байна гэдэг бол гэр бүлтэй хүмүүсийн хувьд маш том сорилт бөгөөд түүнээс болж салалт энээ тэрээ ямар их болдогийг дурдаад яахав. Яагаад үүнийг дурдаж байна вэ гэхээр хэрвээ гэр бүлээрээ явах гэж байгаа бол тэр болгоныгоо сургуульдаа application бөглөхдөө тусгаж өгөх ёстой бөгөөд урилган дээр тэр бүхэн бичигдэх ёстой.
4. Application бөглөх-Сургуулиа сонгочихсон бол вэбсайтаар нь ороод суралцах хүсэлтээ бөглөж явуулна. Энэ процесс 1-2 цаг болно. Бас 30-75$-ийн төлбөртэй байдаг шүү. Болж өгвөл таныг хүлээж авах магадлалтай сургуулиуд уруу материалаа явуулаарай. Дэмий нэг их том сургуульд явуулаад мөнгөний гарз шүү дээ.
5. Сургуулиас хариу ирэх- Сургуулиас хариу 4-12 долоо хоногийн дараа ирнэ. Хэрэв та тэнцсэн бол тухайн сургуульд суралцах урилга таньд шуудангаар ирнэ. Хэрэв та хүсэлт гаргасан ангидаа тэнцээгүй байвал таныг хэлний бэлтгэлд ч юмуу, арай доод зэргийн ангиудад сурахыг хүссэн захидал тань уруу явуулна. Гадаад оютнуудын төлбөр өндөр болхоор тэд ч бас ашигаа бодоод аль болох таныг авахыг бодно.
6. Визний ярилцлага-За энэ ёстой хамгийн хэцүү хэсэг. Маш их бичиг баримт бүрдүүлнэ. За тэгхээр энэ хэсэгт нөгөө сургуулиас ирсэн урилга болоод төлбөрөө төлөх боломжтой гэсэн баталгаа л хамгийн чухал (Санхүүгийн баталгааний тухай дараагийн хэсэгт дурдья). Визэнд орохын тулд бараг 2 сарын өмнө цаг авах хэрэгтэй. Визний ярилцлаганд орох төлбөр 165$ байдаг санагдаж байна. Эхлээд үүнийгээ Хаан банкинд төлөөд тэгээд цагаа авна. Хэрэв гэр бүлээрээ явах гэж байгаа бол бүгд төлбөр төлөх бөгөөд хамтдаа ярилцлаганд орно.
7. Санхүүгийн баталгаа- Энэ бидний хувьд маш хэцүү. Эхний жилийн төлбөрөө төлөх хэмжээний мөнгө дансандаа байршуулсан байх ёстой гэж заадаг. Уг нь банкны баталгаа гаргаж өгдөг хүмүүс Монголд байгаа гэхдээ надад нэг явуургүй санагдаад байдаг. Хуурамч юм хэцүү шүү дээ. Харин түүний оронд ажиллаж байгаа газраасаа төлбөрийг нь төлнөө гэсэн бичиг гаргуулж аваад, тухайн байгууллагынхаа банкны хуулгыг нь аваад ороход уг нь баттай л байдаг юм байна лээ. Мэдээж Англи хэл дээр бүгдийг баталгаат орчуулга хийлгээд аваад орно. Түүнээс гадна өөрөө бас хоосонгүй гэдгээ харуулахын тулд дансандаа хэдэн төгрөгтэй байгаад түүнийгээ аваад ороход бүр л хэрэгтэй.
8. Визний хариу гарах- Визний хариу ярилцлагын дараа шууд гарна. Гарсан бол гарсан. Үгүй бол үгүй. Олны өмнө пал гээд л хэлнэ шүү дээ. Хэрэв сургуульд явах гэж байгаа гээд бичиг баримтаа бат бүрдүүлээд ороход гаргахгүй гэсэн асуудал байхгүй. Би гурван удаа Америкийн визэнд орж байсан. Бүгдэд нь бичиг баримтаа бат бүрдүүлээд орсон, ямар ч асуудалгүй визээ авсан. Виз гарсан тохиодолд 2-3 хоногийн дараа визээ Америкийн элчингийн үүдэн дээрээс очиж авна.
9. Сургуульдаа мэдэгдэх-Виз гарсан тохиолдолд сургуульруугаа мэйл бичиж мэдэгдэх ёстой. Ер нь бол таньтай нэг хүн байнга харилцаад л байна. Тэр хүнээсээ асуух зүйлсээ сайн асуугаад, хэлэх юмаа сайн хэлээд байхад болно. Мэдэгдэсний дараа таны сургууль таны хичээлийн хуваарийг болоод хэзээ эхлэх, хэзээ төгсөх гээд бүх мэдээллийг гаргаад өгнө.

 10. Виз авсан өдрөөсөө л та Америк уруу явах эрхтэй болох боловч, оюутны визтэй хүн хичээл эхлэхээс 30 хоногийн өмнө Америк уруу орохыг зөвшөөрдөггүй. Тийм болхоор хамгийн наанадаа хичээл эхлэхээс 30 хоногийн өмнө очино гэсэн үг. Эрт очсон дээр шүү дээ. Амьдрах байр сууцаа олохоос эхлээд ядаж цагийн ажил хийгээд байж байвал нэмэртэй байхав дээ тэ. Бас Америкт оюутны визтэй хүн ажил хийхийг зөвшөөрдөггүй. Зарим тохиолдолд сургууль дээрээ эсвэл зөвшөөрөлтэйгөөр 20 хүртэлх цаг хүртэл ажиллахыг зөвшөөрдөг. Гэхдээ бодит амьдрал дээрээ манай оюутнууд бүгд ажилладаг. Ажиллаад л төлбөрөө хийгээд байдаг оюутнууд маш олон байгаа.
За тэгээд энэ бол ерөнхий тойм. Гэхдээ Америкт сурна гэдгийг айхтар баян айлын хүүхдүүд хийдэг зүйл гэж битгий ойлгоорой. Хичээгээд, арга замаа олоод хөөцөлдвөл болдог л зүйл. Тэгээд эцэст нь хэлэхэд Америкт сурж төгсөөд битгий эндээ харлаж үлдээрэй. Харин улс эх орондоо очиж сурсан мэдсэнээ түгээж, эх орноо хөгжүүлэхэд гар бие оролцоорой.

Бичсэн: Зуугий Болдбаатар (aka Гэрэлчимэг)

Эх сурвалж: Zuugii Boldbaatar


URL:

Сэтгэгдэл бичих