ГУРВАНТЭСЭЭС ЧИКАГО ХҮРТЭЛ -7

ЗУРГААН БАЙРНЫХНЫ АМЬДРАЛ

Манай зургаан байр гурав гурваар хосолсон хоёр эгнээ байрлалтай араар нь есдүгээр сургууль, цэцэрлэг, дэлгүүр зээглэж түүнээс нилээн хойгуур Найрамдал завод нүүгэлтсэн жижиг биш тосгон байлаа . Найрамдал завод гэдэг нэр нь ч бас багагүй утгыг агуулдаг байсан юм санж.

Цагтаа энэ тоосгоны үйлдвэрийг Хятадууд байгуулж тэнд нь Болгар, Унгар, Чехословак зэрэг орны мэргэжилтнүүд ажилладаг байсан дээрээс ийм нэр алдрыг хүртсэн үйлдвэр болжээ . Харин намайг хөдөөнөөс ирэх үед мэргэжилтнүүд нь нутаг буцацгаасан, хятад хүмүүс ч үзэгдэхээ больсон газар байлаа. Хүүхдүүд л Болгарууд эзэнгүй гахайг сараандаа хөөж оруулаад хүзүү рүү нь чинжаал хутгыг мэргэн шидэж хороогоод тэр даруйд нь паяалникаар зад хуйхламагц мулцайтал нь угаагаад шарж иддэг байсан гэцгээнэ .Сараа гэдэг нь эгнүүлж барьсан нэг загварын амбаарууд л даа айл болгон нэг сараа эзэмшинэ. Гэхдээ л энд олон үндэстэн амьдардаг л байлаа. Ялангуяа манай орцны нэгдүгээр давхарт нэг ийм олон үндэстнээс бүрдсэн айл амьдардаг байсан нь цэцэрлэгийн тогооч Соня гуайнх. Соня гуайн ээж болоод нөхөр нь хаанаас нь ч харсан Оросууд. Бас хүү Саша, Нюрка нэртэй бага охин нь намайг Орос биш гэж хэлүүзэй гэсэн шиг шонхор хамартай буржгар шар үстэй хөөрхөн нь аргагүй хүүхдүүд байх. Гэтэл том охин Наташа нь нэг л бишээ. Барзайсан нүүртэй навтгар хамартай нэг л хачин бүдүүн хадуун юм явна.

Тэгсэн хамаг учир Соня гуайн аавд нь байж . Аав нь хятад хүн юмсанж . Өвгөн хааяа нэг памбагар дамбаал углачихаад гадаалж явах нь үзэгдэнэ . Харин тэднийхэн монголоор ямар ч аялгагүй ус цас шиг ярина . Ялангуяа Соня гуай тачигнуулж өгнө . Сашка нь зургаан байрны шилдэг дайчдын нэг . Барилдах үнэн дуртай хаа таарсан газраа
- Айгаагүй бол нэг барилдчих уу гэж явдагсан . Хоорондоо Орос , хятадаар   харин маниустайгаа монголоор ярих гэж тургичихдаг ийм нэг гэр бүл манай байрны тэхдээ бүр манай орцны бүлд байлаа . Манай Батбилэгийнх олон хүүхэдтэй айлын ховор живэр амьдралаар амьдрана . Аав нь Найрамдал заводын шилдэг гагнуурчдын нэг . Ээж нь нормчин гэдэг ажил хийнэ . Тэднийх толгой цувдай их иднээ . Гэхдээ аав ээж хоёр нь арай өвөрмөц хоолтой . Батбилэг маань надад
- Аав ээж хоёр найм найман бууз харин бид нар шулсан толгойны шөлөнд шар будаа жигнэж идсэн гэж ярьдагсан . Соня гуайн үүдэнд зогсож байхтай нь олон удаа таарч яагаад л дандаа энд зогсож байдаг юм гэж асуухад
- Хоолных нь гоё үнэр  энд зогсоод л баймаар санагдуулдаг юм гэж тайлбарлана . Соня гуайн гэрээс үнэхээр ч тансаг сайхан хоолны үнэр орцоор нэг сэнгэнэнэ . Нэг удаа аав маань том шар шуудайтай юм үүрч жигтэйхэн амьсгаадаж ядарчихсан ирлээ . Шуудайтай зүйлээс нэг л эвгүй үнэр ханх тавьж гэр орноосоо дайжмаар санагдаж билээ . Аав түүнийгээ гал тогооны өрөөний цементэж шалан дээр тархийтэл буулгаж  “ Ёох арайхийж л авчирлаа булай хүнд золиг юм “  гэснээ
- Миний хүү Соня гуайгаа дуудаадах гэлээ . Соня гуай уриалагхан нь аргагүй шоорогонон гүйсээр орж ирснээ шуудайны амыг сөхөж хараад
- Хөөх ЗАГАС … чи энийг яаж олов оо ,  ээж  сүүлийн үед загасны шөл уухсан гэж үглээд байсан юм . Ямар үнэтэй юм тэгээд гэж лавлаж байна .
- Үнэ авахгүй ээ чи энүүгээр  манайхныг Гантөмөрийнхөнтэй  цадтал нь хооллохоор хоол хийгээд өгөөч . Өртөг нь тэр болог . Үлдсэнийг нь бүгдийг нь ав . Тэхдээ бид нар загасны шөл ууж чадахгүй харин шараад өгвөл идчих байх гэлээ .
- Янзтай шарж өгнө би өвгөнөө дуудаахая гээд нөхрөөрөө нөгөө шуудайтайг үүрүүлээд явсны маргааш тэднийхээс салахын аргагүй ёстой л үүдэнд нь үнэрлээд л зогсоод баймаар үнэр сэнгэнэж гарлаа . Баргийн юм тоодоггүй Энхтайван хүртэл Соня гуайнхаас юү үнэртээд байнаа гэчихсэн зогсож байсан юмдаг .Нилээн оройхон  Соня гуай нөхөртэйгээ том гадар дүүрэн юм дамжилсаар орж ирсэн нь шарсан загас аж  . Ухаа хонгор өнгөтэй жигтэйхэн сайхан үнэртэй  гулийсан гулийсан том загаснууд руу манайхан ч Гантөмөр гуайнхан ч  уухайлах нь халаг дайрцгаасан  юмдаг . Түүнээс хойш тийм сайхан амт оруулж шарсан загас идэж байгаагүй юм шиг санагддаг нь аливаа юм , загас хүртэл ямар ховор байсныг сануулан амт нь араанд шингэснийх бизээ . Ийм л хөршүүд явлаа . Эвтэй найртайг нь ярих ч юм биш . Хүүхдүүдэд их анхаарал хандуулна . Гадаа элсэн дээр тоглож байхад хэн ч бай хүрч ирээд хувцсанд наалдсан элс шороог хүний өөрийн гэж ялгалгүй гөвж өгөөд , эвтэй найртай байгаарай гэж ёс шиг захичихаад явдагсан . Зургаан байрны хүүхдүүд лапто маатак гэдэг хоёр төрлийн тоглоомоор голчлон тоглохын хажуугаар бөглөөдөх гэдэг тоглоом өнөө цагийн начин цолны моод шиг дэлгэрч байв шүү дээ . Үе үе бааст голын эрэг дээр очиж хөл бөмбөг тоглонгоо усанд нь умбаж шумбана . Бааст гол  бидэндээ яг л таарсан устай гол байлаа . Том хүүхдүүдийн гэдэс гуяар татдаг ч мань мэтсийн навтгаруудын хүзүү хоолойгоор татаж хөөрхөн шумбуулчихнаа . Өвөлдөө хөлдөө цана углаж байрныхаа зүүн талын дэнжийн хөвсгөр их цасанд өдөржин шуугилдан гулгацгаана . Хүүхдүүд эвдэрхий ванн төмпөн сэлтийг энд тэндээс олж ирээд цасанд шигтгэн суулгаж дээгүүр нь зузаан цасаар хучаад толгодын орой дээрээс хар эрчээрээ гулган ирж мөнөөх хиймэл трамплин дээгүүрээ цас бужигнуулан харайлгах нь бахдалтай . Би ч тэднээс дутахгүй хөөрхөн могжгор цанаа хөлдөө углаж аваад трамплин дээгүүр харайлгана даа . Цаныг маань хорин таван төгрөгөөр авсан гэж ээж хэлдэгсэн . Миний үеийн ихэнхи хүүхдүүд минийх шиг л цанатай . Том хүүхдүүд бол өөрөө  ,  жишээ нь манай Сугараа дарга бол миний нуруунаас бараг хоёр дахин урт цанатай тийм урт цанын хурдлах нь гайхамшигтай шуугиад л байна .
Гутлын хар тосоор тослож зүлгэсээр байгаад цаных нь ул тас хар болчихсон хүүхдүүд ч бас байх . Гэхдээ цанатайгаасаа цанагүй хүүхдүүд олон . Тийм хүүхдүүд төмөр модон чарга чирж ирэхийн зэрэгцээ лаазны хавтгай төмөр энд тэндээс олж ирээд түүн дээрээ элэглэн хэвтээд баясгалантайяа гулгаж зугаацана . Зарим хүүхдүүд тавин мөнгөөр хүүхдүүдийн цана хөлслөж хорхойгоо дарна . Урин дулаан болоход охид байрныхаа гадаа дээс дэвхэрч , үдэш нь загасдах гэдэг тоглоомоор охид хөвгүүдгүй тоглоно . Том тойрог газар дээр зурж дотор нь охид хөвгүүд орж зогсоод хоёр эрэгт  нь хоёр анчин гурван төгрөгний резинэн бөмбөгөөр тойрог дахь хүүхдүүдийг гижигдэх мэт инээлэгэн онохоор мэрийнэ . Охидууд тачигнатал инээлдэн хойш урагш гэдэгнэж годогонон бөмбөгнөөс бултаж гүйлдэнэ . Бүх  урлагийн дотроос хамгийн чухал нь кино гэж Ленин багш хэлсэн гэдэг шиг эдгээр бүх тоглоом дотроос хөвгүүдийн хамгийн чухалчилдаг тоглоом нь бөглөөдөх . Хүүхдүүд тэдгээр нандин эрдэнээ Мааньт гэдэг газраас түүж ирнэ . Мааньт хол хөлөө цуцтал хөлсөө урстал алхаж явж Мааньтад очино . Гэтэл тэрнээс ч хэцүү нэг зүйл нь Мааньтийн манаач нар . Давсан сумаар хонго руу бууддаг тэгж буудуулсан хүүхэд ер нь л үхэж дуусдаг гэсэн яриа тэгж буудуулаад үхчихсэн хүүхэд үзээгүй ч  бидний дунд зүрх зүсэн тэнүүчлэнэ .  Гэлээ ч давсан сумны аймшиг Мааньт руу зорих цувааг тасалж хүчирдэггүй байлаа . Өдөржингийн ажил болдог болохоор Ням гаригийн өглөө яагаа ч үгүй эрт Мааньтийг зорьцгооно доо яваад л байна яваад л байна . Хэд хэдэн хөтлийг давсны дараа энд тэндгүй овойсон хог хөглөрөх Мааньтдаа очиж овгор хогийг мод төмрөөр сэндийчиж гарна .
Хог дотроос голдуу л шар өнгийн бөглөөнүүд гарна . Тэгж тэгж ганц нэг арван хоёр градуст гэдэг бөглөө гарч ирэхэд алт олсон хүн шиг хөөрч хамгийн нууц халаасандаа нандигнан хадгална . Хэрэв хог дотроос гурван модот юм уу , цагаан баавгайт гэдэг бөглөө гарч ирвэл үү өнөөгийн Монголын  тэрбумтнаас ч илүү гэдгэр болох нь тэр дээ . Тэр үеийн хатуу тогтсон ханшаар гурван модот нь таван төгрөг харин цагаан баавгайт арай хямд гурван төгрөгний үнэтэй байлаа . Шар бөглөөг алхаар давтаж тэнийлгээд мянгат болгохын дээр , утсан пилитек дээр шарж хул , хүрэн өнгөтэй болгосныгоо түмт хэмээнэ . Энгийн цагаан бөглөөг нэгт гэж тоолдог бол тууш тууш зураастай цагаан нь аравт болох жишээний . Ухаандаа тууш зураастай бол энгийн  арван цагаан бөглөөтэй тэнцэнэ гэсэн үг . Мянгаттай хүүхдүүд нэгт юм уу аравттай хүүхдүүдтэй тоож тоглохгүй хямсалзаад л , зиндаагаа олохоор явцгаана даа . Арван ширхэг мянгаттай бол нэг ширхэг түмттэй хүүхэдтэй тоглоё гэж ярьж болноо . Харин мань мэтсийн бацаануудын дээд бөглөө нь арван хоёр градуст л болно доо . Аз болж гурван модот юм уу , цагаан баавгайт олбол биднээсээ арай томчууд юүхэн хээхнээр хуураад авчихна . Тэр бөглөөнүүдээрээ гүү саах , тонших , хойт урд тахирдах , самрах  гэх мэтээр тоглож гарна . Манай унтлагын өрөөнд жижигхэн хувцасны өлгүүртэй тасалгаа байх бөгөөд манайхан тэнд гудас хөнжлөөс авахуулаад хуучин муусайн хувцас хунараа шалнаас нь бараг л таазанд нь тултал хураачихна , би тэр их хураалганы бараг л хамгийн доогуур нэг нэг цагаан баавгайт , гурван модтыг , бөглөө хэрвээ үнэр ордогсон бол үнэр ортол нь хадгалаж билээ . Өдөрт гэртээ харайж ороод тэр нандин бөглөөнүүдээ гаргаж үзэн сэтгэлээ онгойлгоод  далд хийнэ . Мааньтаас олсон хамгийн том олз минь тэр хоёр бөлгөө .
Бөглөөдхөд манай хэдэн байран дотор Мөнхөөг гүйцэх хүүхэд байхгүй . Мөнхөөгийн халааснууд бөглөөндөө түнтийчихсэн явна . Гарын алганаас хойших хэсэгт бөглөө тавихаар болбол хуруудах гэж нэрлэх бөгөөд Мөнхөө алганаасаа хойш дөрвөн хуруу таван хуруу хүртэл бөглөө тавьж чадах төдийгүй  тохойнхоо нугалаас хүртэл бөглөө өрж байгаад гялсхийтэл эргүүлж шуун дээрээ жирийтэл тогтоогоод дороо нэг овсхийнгүүт гялалзтал хамаад авчихна ингээд л бүх бөглөө түүнийх болдог байлаа . Ерөнхийдөө Найрамдал завод орчмынхон өөрсдийгөө хот хөдөөгийн завсрын хүмүүс гэж боддог байсан шиг байгаа юм . Автобусны буудал дээр танил хүмүүс уулзалдаад
- За хот орох нь үү гэж бие биеэсээ асууж байдгаас нь энэ байдал мэдрэгддэгсэн . Би ч үе үе ээжийгээ дагалдан хот явнаа . Автобусанд хүн сэлүүхэн манайх эцсийн буудал болохоор арга ч үгүй биз . Нэг л их догдлож хөөрсөн хүн тэр ч суудал дээр үсэрч очоод энэ ч суудал руу харайлгаад л хувийнхаа автобусанд яваа юм шиг онгирч гарна . Автобус маань ч шороо босгон годогонож гарна даа . Тэгсээр яваад өнөөгийн геологийн төв лабораторийн буурин дээр төмөр замын төгсгөлтэй нэг их нүүрсэн овоолготой газарт ирснээр автобус маань пиг дүүрэн хүнтэй болж мөнгө хураагч
- Урагшаа яваарай гээд л хашгирч эхэлнэ дээ . Нүүрсэн овоолгоноос нилээн баруунтай яг таван ширхэг шар байшин байдаг тэр хавийг таван шар гэх . Тэнд хоёрхон цагаан байшин байдгийн нэг нь 12-р сургууль нөгөөх нь цэцэрлэг . Нүүрсэн овоолгоноос зүүн тийш нэлийсэн их тал үргэлжлэнэ .
Өнөөдөр тэр их талын оронд нэг ба аравдугаар хороолол сүндэрлэж байна даа . Төмөр замын эмийн сан хүртэл дэржигнүүлээд засмал замтай золгодог байсан шиг санагдаж байна . Би хот руу цөөхөн зорчдог байсан болохоор андуурч байж ч мэднэ . Харин эмийн сангийн баруун урд руу хожим Баабарын ёжилсон Социализмын материал техникийн бааз буюу Төв бараа бааз байгуулагдчихсан нэг их том хашаа байдаг байсан . Баруун дөрвөн зам хүрээд унаагаа юүлж төв замын түрэмгий улаан гэгддэг Чехословак улсад үйлдвэрлэгдсэн Шкода автобусанд сууна даа . Шкода заримдаа чиргүүл чирчихсэн явах . Түүнийг нь түгжээ цэнхэр гэнэ . Автобусны жолооч гаднаас нь хаалгыг нь онгойлгодог болохоор тийм нэр өгсөн хэрэг . Тэгээд л  багшийн сургуулийн гадаа дотогш орсон ээжийгээ хүлээгээд томоотой нь аргагүй сууна даа . Ээж маань томоотой суугаарай гэж гайгүй сайн захиж харин би тэрхүү захиасыг уйгагүй биелүүлж байгаа минь тэр . Тэгэвч бас хэцүү хичнээн томоотой сууж байсан ч хаанаас ч юм бүлэг хүүхдүүд гараад ирнэ . Тэд бүчиж авмагц
- Чи хаанахынхав гэж ёс шиг асууна .
- Найрамдал заводынх
- Хөө юү гэнэв Найрамдал завод гэж юү байдаг юм .
- Намайг дээрэлхээд байсан гэж  Сугараа ахад хэлнэ дээ .
- Өө бас ахтай нааш ир чи .
Ингээд л чирч явсаар нэг их мод цэцэрлэг болсон газар руу авч ороод хамаг хармаа уудалж нэгжээд шанаа руу хэд хэд түсхийлгэж бөгс рүү маань чимээтэй нь аргагүй амбаардаад
- За яв нусан бурантгаа гэнэ . Муу нусан бурантаг нь нусаа шорхийлгээд л нулимсаа цувуулаад сууж байсан газраа эрж тэмтчээд явж өгнө . Заримдаа төөрөөд замын урд талд нэгдүгээр эмнэлэг бараадчихсан тэнэж явах . Заримдаа замаа алдана чанх баруун тийш явсаар төв шуудангийн өмнүүр Их дэлгүүр хүртэл туучихсан байх . Тэгээд л бүлтэгнэж гарна даа . Гэхдээ хүүхэд болгон шанаадагч нусан бурантгаар дуудагч бишээ . Сайн хүүхдүүд ч таарна . Нэг удаа Их дэлгүүрийн гадаа орилоод сууж байтал хэдэн хүүхэд хүрээд ирлээ .
- Миний дүү яасан бэ гэж асууж байна .
- Төөрчихсөн .
- Хаанаас ?
- Ээжийн сургуулийн дэргэдээс .
- Ээж чинь ямар сургуульд сурдаг юм ?
- Мэдэхгүй .
- Чи сургуулийг нь харвал таних уу ?
- Танина . Дөрвөлжин цагаан , олон цонхтой . Ингээд тэр хүүхдүүд намайг дагуулаад явсан чинь нээрэн л ээжийн сургуулийн гадаа дагуулаад ирж билээ . Сүүлдээ догь болсон л доо .
Ээжээсээ сургуулийнх нь нэрийг асууж цээжилчихээд
- Ахаа багшийн сургууль руу ингэж явдаг билүү тэгж явдаг билүү гэж асуугаад олоод ирдэг болсон гэж байгаа . Зуны цагт хүүхдийн парк гэж нэг нандин газар байх . Алсыг харагч дээр мянга суусан ч уйдахгүй . За тэгээд пуужин дээр суугаад сэнсэртэл эргэж гинжит савлуурт залраад хоёр хөлөө годогонуулан эргэхийн сайхныг үгээр хэлэх юм биш . Муу аав ээж хоёр маань хэдэн төгрөгөө ёстой сэгсэрдэг байсан байх даа . Өглөө босоод л парк явъя гээд шалчихна . Манай хоёр сүүлдээ залхсан байх намайг Цэдэн ахынд авчраад орхичихлоо .
Тэднийх зуун хорин мянгатад Цэдэн ах надтай яг чацуу Оюунбилэг гэдэг хүүтэй . Мань хүнтэй нийлээд тэнэдэг боллоо . За даа нэг их сайн юм ч сураагүй дээ . Оюунбилэг бол хэвтээ хонь босгохооргүй томоотой хүүхэд . Гэхдээ нийлдэг хүүхдүүд нь айхтар . Жинхэнэ амбаардагчид , нусан бурантгаар нь дуудагчид байлаа . Парк дундуур усан дундаа яваа загас шиг сүлжиж ганц нэгээрээ яваа хүүхдүүдийг мод руу чирж оруулаад нүдийг нь бүлтэгнүүлэн хармаа хотыг нь нэгжээд амбаардаж гарна . Цуглуулсан мөнгөөрөө тоглоод зогсохгүй зоогийн газар орж хоол идэцгээнэ . Оюунбилэг бид хоёрыг ч хооллоно . Хүүхнүүдийн цүнх эрчүүдийн халаас руу гар нь могой шиг гулгаад л орцгоочихно .
Тэгээд л мөнгийг багсайлгачихсан ирцгээнэ . Яагаад бид хоёрыг ад үзэлгүй дагуулаад явдаг байсныг л харин би ойлгоогүй . Гэхдээ бас үр шимийг нь хүртэлцээд явахдаа дургүй байгаагүй гэж байгаа . Заримдаа өнөөдүүл чинь бөөнөөрөө яваад Ард кино театр гэдгийн тэнд бөөн зодоон цохион үүсгээд хаячихна бодвол өнөө айхтар дөчин мянгатынхантай л үзэлцдэг байсан байх . Оюунбилэг бид хоёр байдгаараа амьсгаадчихсан хөтлөлцөөд томхон модны ардаас тэрхүү сүрт тэмцлийг харж зогсдогсон . Ер нь зуун хорин мянгатын хүүхдүүд манай Найрамдал заводын хүүхдүүдээс тэс өөр хүүхдүүд байлаа . Манайхны хамгийн дүрсгүйтдэг нь оройн кинонд билет шалгагчийн ардуур мөлхөж орох явдал байсан бол энд тэр үзэгдэл ёстой юү ч биш . Бид том жижиггүй улаан булангийн гадаа цуглаад Шулмас , Ямааны эвэр , Фантомасс зэрэг аймшгийн кинонуудыг яриад дагжтал чичирдэг байсан бол зуун хорин мянгатын хүүхдүүд мөнөөх киноны үйлдлүүдийг амьдрал дээр бараг л хэрэгжүүлчихдэг нөхдүүд байлаа . Би нэг удаа билет шалгагчийн ардуур мөлхөж ороод мөнөөх цуут Шулмас киног үзчихсэн юм . Киноны үйл явдал бол  нэг сүмд австай сайхан хүүхний шарил байх . Түүнийг заавал манаж байх ёстой болдог , тэр нутгийнхан мөнөөх шарилаас айж залхаад манах хүн олдохоо болчихоод байж байтал нэг хэрмэл эр тэнэж яваад тэр тосгонд ирж мөнөөх шарилыг манах даалгаварыг хүлээгээд авчихнаас үүддэг юм .  Мань эр өөрийгөө тойруулаад шохойгоор тэг зурчихдаг , шөнө дундын хирд авс гэнэт нисэж  мөнөөх тэгийг ирээд л түг тагхийтэл мөргөөд байх нь тэр .
Авсан доторхи сайхан хүүхэн хэн ч хараад цочмоор Шулмас болж хувирна . Сүүлдээ мань эр айдаг болж нутгийнхан зориг оруулахын тулд архи өгдөг болж тэгээд нэг шөнө согтуу толгой тэгээ зөрүүлэн ам гаргаж зураад хөөрхий минь шулмасын хорлол болоод дуусдаг кино л доо . Аймаар аймаар түүнийг ярихаар манай зургаан байрныхан дагжтал чичирцгээж байдагсан . Тэгсэн хирнээ тэр аймшгийг сонсох гээд байхыг нь яана . Ярьж байгаад хамгийн аймшигтай хэсэг дээр нь ирүүт
- Цаана чинь гэнгүүт бүгд орилолдоод бут үсэрдэгсэн . За тэгээд Сугараа даргын Фантомасс гэдэг кино ярихыг чихээ дэлдийлгээд л амьсгаадчихсан сонсоод сууцгааснаа
- Ард чинь Фантомасс гэнгүүт
- Ааваа гээд л орилолдоод бут үсэрцгээдэг тийм орчны нөхөр чинь бөөн мөнгөтэй бөөн зодоонтой газар ирчихээд ёстой юм үзэж нүд тайлж байгаа юм чинь . Дандаа хоол ундаар дайлдаг сайн найзууддаа нэг их тусч хүн болж тус хүргэх санаатай олзлогдсон нэг нөхрийг амбаардчихаад Оюунбилэгтээ гайгүй сайн загнуулж үзлээ .
- Чи бид хоёрт огт хамаагүй мөрөөрөө явж бай ойлгов уу гэж Оюунбилэг надад сургасан юм . Юү юүгүй боловсордогийн даваан дээр ашгүй зуны амралт дуусаж хичээлийн шинэ жил эхлэж би нутагтаа буюу Найрамдал заводдоо буцаж ирснээр хагас хөдөөний хүүхэд  дүрдээ эргээд орсон доо . Тэгсэн бас их гоё хичээл эхлээд удаагүй байтал аав маань
- Миний хүү аавтайгаа гахайнд явах уу гэж асуулаа . Би ч мэдээж дуу алдаад зөвшөөрөлгүй яахав . Аав захиралтай уулзаж чөлөө авснаар нэг их сайхан холын аянд явж билээ . Юуны өмнө махкомбинат орж тэндээсээ гахайн аянд хөлөглөх унаагаа олж авлаа . Тэр маань дүнхийсэн ногоон ЗИЛ машин байлаа . Дараа нь аав нэг байшингаас далбайсан бичиг барьж гарч ирснээ арай өөр том байшингийн гадаа зогсоод төдөлгүй шуутайдай юм жолооч ахтай дамжилсаар гарч ирсэн нь баахан хиам , лаазалсан консервууд байлаа . Харуулын хүн шуудайны амыг сөхөж хараад
- За сайн яваад ирээрэй гээд ёсолчихоод яваад өглөө .
Ингээд замдаа шуударлаа хангайн сайхан замаар уул ус тэгширсэн газраар давхиж битүү ойн захад бууцгаан цай чанаж хиам талх , урд өмнө огт идэж байгаагүй амттай консерв идэн жаргаж явсаар Жаргалант гэдэг газар ирлээ . Тэндхийн нэг хүнд аав нөгөө шуудайтай юмаа өгсөнд хариуд нь баахан сонгино , төмс байцаа өглөө . Тэгээд л аав жолооч ах хоёр цаашаа явж би нэг айл бараадаад үлддэг юм байна . Оройхон хирд нөгөө хоёр маань баахан гахай аччихсан ирснээр гахайн  аян дуусаж буцах замдаа орлоо доо . Буцаад л давхиж явсан чинь машин маань гэнэт далбиганаж жолооч ах уруулаа химлэн тооромсоо гишгэж гарлаа . Царай нь хувхай цайчихаж . Аав хаалга онгойлгоод
- Миний хүү үсрээрэй гээд байдаг би чаддаггүй тэгсээр байтал машин маань ашгүй зогслоо . Буугаад хартал машин маань өмнөө баахан шороо түрж овоолоод ,  нэг их том ганганы ирмэг дээр зогссон байлаа . Жолооч ахын өвдөг чичирч байгаа харагдана . Машин доогуураа мөлхөж ороод нилээн удсанаа
- Ёо ёо рулийн чайк мултарчихаж . Эндээ хоноцгооё гэлээ . Тэгээд гал асаах гэтэл жолооч ахын гар чичрээд шүдэнз зурж чадахгүй байхыг хараад л аймаар юм болох шахсаныг ойлгосон юм . Гурвуулаа задгай галын дэргэд гангар гунгар хийж хээрийн жаргал эдлэж хоноод маргааш нь тэргээ засаж аянаа үргэлжлүүлж билээ гэхдээ би тун тухгүй , өнөө айхтар юм нь дахиад мултарчих вий гэхээс л өндөлзсөөр явж ирсэн дээ . Харин ард ачигдсан гахайнууд тэр их аюулыг огт мэдсэнгүй үе үе муухай орилолдчихоод байж байлаа . Хэзээ хожим амьдрал нь чинээлэг болсон найз нөхөд маань
- Гахайнд явъя  гэхээр нь
- Эй болиё рулийн чайк мултарчихна гэж хэлээд чихийг нь дэлдийлгэж нүдийг нь бүлтийлгэдэг юм . Гэхдээ нэг удаа явсаан энэ тухай харин хожим өгүүлсүү .

Тэгсэн хамаг учир Соня гуайн аавд нь байж . Аав нь хятад хүн юмсанж . Өвгөн хааяа нэг памбагар дамбаал углачихаад гадаалж явах нь үзэгдэнэ . Харин тэднийхэн монголоор ямар ч аялгагүй ус цас шиг ярина . Ялангуяа Соня гуай тачигнуулж өгнө . Сашка нь зургаан байрны шилдэг дайчдын нэг . Барилдах үнэн дуртай хаа таарсан газраа- Айгаагүй бол нэг барилдчих уу гэж явдагсан . Хоорондоо Орос , хятадаар   харин маниустайгаа монголоор ярих гэж тургичихдаг ийм нэг гэр бүл манай байрны тэхдээ бүр манай орцны бүлд байлаа . Манай Батбилэгийнх олон хүүхэдтэй айлын ховор живэр амьдралаар амьдрана . Аав нь Найрамдал заводын шилдэг гагнуурчдын нэг . Ээж нь нормчин гэдэг ажил хийнэ . Тэднийх толгой цувдай их иднээ .

Гэхдээ аав ээж хоёр нь арай өвөрмөц хоолтой . Батбилэг маань надад- Аав ээж хоёр найм найман бууз харин бид нар шулсан толгойны шөлөнд шар будаа жигнэж идсэн гэж ярьдагсан . Соня гуайн үүдэнд зогсож байхтай нь олон удаа таарч яагаад л дандаа энд зогсож байдаг юм гэж асуухад- Хоолных нь гоё үнэр  энд зогсоод л баймаар санагдуулдаг юм гэж тайлбарлана . Соня гуайн гэрээс үнэхээр ч тансаг сайхан хоолны үнэр орцоор нэг сэнгэнэнэ . Нэг удаа аав маань том шар шуудайтай юм үүрч жигтэйхэн амьсгаадаж ядарчихсан ирлээ . Шуудайтай зүйлээс нэг л эвгүй үнэр ханх тавьж гэр орноосоо дайжмаар санагдаж билээ . Аав түүнийгээ гал тогооны өрөөний цементэж шалан дээр тархийтэл буулгаж  “ Ёох арайхийж л авчирлаа булай хүнд золиг юм “  гэснээ- Миний хүү Соня гуайгаа дуудаадах гэлээ . Соня гуай уриалагхан нь аргагүй шоорогонон гүйсээр орж ирснээ шуудайны амыг сөхөж хараад- Хөөх ЗАГАС … чи энийг яаж олов оо ,  ээж  сүүлийн үед загасны шөл уухсан гэж үглээд байсан юм .

Ямар үнэтэй юм тэгээд гэж лавлаж байна .- Үнэ авахгүй ээ чи энүүгээр  манайхныг Гантөмөрийнхөнтэй  цадтал нь хооллохоор хоол хийгээд өгөөч . Өртөг нь тэр болог . Үлдсэнийг нь бүгдийг нь ав . Тэхдээ бид нар загасны шөл ууж чадахгүй харин шараад өгвөл идчих байх гэлээ .- Янзтай шарж өгнө би өвгөнөө дуудаахая гээд нөхрөөрөө нөгөө шуудайтайг үүрүүлээд явсны маргааш тэднийхээс салахын аргагүй ёстой л үүдэнд нь үнэрлээд л зогсоод баймаар үнэр сэнгэнэж гарлаа .

Баргийн юм тоодоггүй Энхтайван хүртэл Соня гуайнхаас юү үнэртээд байнаа гэчихсэн зогсож байсан юмдаг .Нилээн оройхон  Соня гуай нөхөртэйгээ том гадар дүүрэн юм дамжилсаар орж ирсэн нь шарсан загас аж  . Ухаа хонгор өнгөтэй жигтэйхэн сайхан үнэртэй  гулийсан гулийсан том загаснууд руу манайхан ч Гантөмөр гуайнхан ч  уухайлах нь халаг дайрцгаасан  юмдаг . Түүнээс хойш тийм сайхан амт оруулж шарсан загас идэж байгаагүй юм шиг санагддаг нь аливаа юм , загас хүртэл ямар ховор байсныг сануулан амт нь араанд шингэснийх бизээ . Ийм л хөршүүд явлаа . Эвтэй найртайг нь ярих ч юм биш . Хүүхдүүдэд их анхаарал хандуулна . Гадаа элсэн дээр тоглож байхад хэн ч бай хүрч ирээд хувцсанд наалдсан элс шороог хүний өөрийн гэж ялгалгүй гөвж өгөөд , эвтэй найртай байгаарай гэж ёс шиг захичихаад явдагсан . Зургаан байрны хүүхдүүд лапто маатак гэдэг хоёр төрлийн тоглоомоор голчлон тоглохын хажуугаар бөглөөдөх гэдэг тоглоом өнөө цагийн начин цолны моод шиг дэлгэрч байв шүү дээ . Үе үе бааст голын эрэг дээр очиж хөл бөмбөг тоглонгоо усанд нь умбаж шумбана . Бааст гол  бидэндээ яг л таарсан устай гол байлаа . Том хүүхдүүдийн гэдэс гуяар татдаг ч мань мэтсийн навтгаруудын хүзүү хоолойгоор татаж хөөрхөн шумбуулчихнаа . Өвөлдөө хөлдөө цана углаж байрныхаа зүүн талын дэнжийн хөвсгөр их цасанд өдөржин шуугилдан гулгацгаана .

Хүүхдүүд эвдэрхий ванн төмпөн сэлтийг энд тэндээс олж ирээд цасанд шигтгэн суулгаж дээгүүр нь зузаан цасаар хучаад толгодын орой дээрээс хар эрчээрээ гулган ирж мөнөөх хиймэл трамплин дээгүүрээ цас бужигнуулан харайлгах нь бахдалтай . Би ч тэднээс дутахгүй хөөрхөн могжгор цанаа хөлдөө углаж аваад трамплин дээгүүр харайлгана даа . Цаныг маань хорин таван төгрөгөөр авсан гэж ээж хэлдэгсэн . Миний үеийн ихэнхи хүүхдүүд минийх шиг л цанатай . Том хүүхдүүд бол өөрөө  ,  жишээ нь манай Сугараа дарга бол миний нуруунаас бараг хоёр дахин урт цанатай тийм урт цанын хурдлах нь гайхамшигтай шуугиад л байна . Гутлын хар тосоор тослож зүлгэсээр байгаад цаных нь ул тас хар болчихсон хүүхдүүд ч бас байх . Гэхдээ цанатайгаасаа цанагүй хүүхдүүд олон . Тийм хүүхдүүд төмөр модон чарга чирж ирэхийн зэрэгцээ лаазны хавтгай төмөр энд тэндээс олж ирээд түүн дээрээ элэглэн хэвтээд баясгалантайяа гулгаж зугаацана . Зарим хүүхдүүд тавин мөнгөөр хүүхдүүдийн цана хөлслөж хорхойгоо дарна . Урин дулаан болоход охид байрныхаа гадаа дээс дэвхэрч , үдэш нь загасдах гэдэг тоглоомоор охид хөвгүүдгүй тоглоно . Том тойрог газар дээр зурж дотор нь охид хөвгүүд орж зогсоод хоёр эрэгт  нь хоёр анчин гурван төгрөгний резинэн бөмбөгөөр тойрог дахь хүүхдүүдийг гижигдэх мэт инээлэгэн онохоор мэрийнэ . Охидууд тачигнатал инээлдэн хойш урагш гэдэгнэж годогонон бөмбөгнөөс бултаж гүйлдэнэ . Бүх  урлагийн дотроос хамгийн чухал нь кино гэж Ленин багш хэлсэн гэдэг шиг эдгээр бүх тоглоом дотроос хөвгүүдийн хамгийн чухалчилдаг тоглоом нь бөглөөдөх . Хүүхдүүд тэдгээр нандин эрдэнээ Мааньт гэдэг газраас түүж ирнэ . Мааньт хол хөлөө цуцтал хөлсөө урстал алхаж явж Мааньтад очино . Гэтэл тэрнээс ч хэцүү нэг зүйл нь Мааньтийн манаач нар .

Давсан сумаар хонго руу бууддаг тэгж буудуулсан хүүхэд ер нь л үхэж дуусдаг гэсэн яриа тэгж буудуулаад үхчихсэн хүүхэд үзээгүй ч  бидний дунд зүрх зүсэн тэнүүчлэнэ .  Гэлээ ч давсан сумны аймшиг Мааньт руу зорих цувааг тасалж хүчирдэггүй байлаа . Өдөржингийн ажил болдог болохоор Ням гаригийн өглөө яагаа ч үгүй эрт Мааньтийг зорьцгооно доо яваад л байна яваад л байна . Хэд хэдэн хөтлийг давсны дараа энд тэндгүй овойсон хог хөглөрөх Мааньтдаа очиж овгор хогийг мод төмрөөр сэндийчиж гарна . Хог дотроос голдуу л шар өнгийн бөглөөнүүд гарна . Тэгж тэгж ганц нэг арван хоёр градуст гэдэг бөглөө гарч ирэхэд алт олсон хүн шиг хөөрч хамгийн нууц халаасандаа нандигнан хадгална . Хэрэв хог дотроос гурван модот юм уу , цагаан баавгайт гэдэг бөглөө гарч ирвэл үү өнөөгийн Монголын  тэрбумтнаас ч илүү гэдгэр болох нь тэр дээ . Тэр үеийн хатуу тогтсон ханшаар гурван модот нь таван төгрөг харин цагаан баавгайт арай хямд гурван төгрөгний үнэтэй байлаа . Шар бөглөөг алхаар давтаж тэнийлгээд мянгат болгохын дээр , утсан пилитек дээр шарж хул , хүрэн өнгөтэй болгосныгоо түмт хэмээнэ . Энгийн цагаан бөглөөг нэгт гэж тоолдог бол тууш тууш зураастай цагаан нь аравт болох жишээний . Ухаандаа тууш зураастай бол энгийн  арван цагаан бөглөөтэй тэнцэнэ гэсэн үг .

Мянгаттай хүүхдүүд нэгт юм уу аравттай хүүхдүүдтэй тоож тоглохгүй хямсалзаад л , зиндаагаа олохоор явцгаана даа . Арван ширхэг мянгаттай бол нэг ширхэг түмттэй хүүхэдтэй тоглоё гэж ярьж болноо . Харин мань мэтсийн бацаануудын дээд бөглөө нь арван хоёр градуст л болно доо . Аз болж гурван модот юм уу , цагаан баавгайт олбол биднээсээ арай томчууд юүхэн хээхнээр хуураад авчихна . Тэр бөглөөнүүдээрээ гүү саах , тонших , хойт урд тахирдах , самрах  гэх мэтээр тоглож гарна .

Манай унтлагын өрөөнд жижигхэн хувцасны өлгүүртэй тасалгаа байх бөгөөд манайхан тэнд гудас хөнжлөөс авахуулаад хуучин муусайн хувцас хунараа шалнаас нь бараг л таазанд нь тултал хураачихна , би тэр их хураалганы бараг л хамгийн доогуур нэг нэг цагаан баавгайт , гурван модтыг , бөглөө хэрвээ үнэр ордогсон бол үнэр ортол нь хадгалаж билээ . Өдөрт гэртээ харайж ороод тэр нандин бөглөөнүүдээ гаргаж үзэн сэтгэлээ онгойлгоод  далд хийнэ . Мааньтаас олсон хамгийн том олз минь тэр хоёр бөлгөө . Бөглөөдхөд манай хэдэн байран дотор Мөнхөөг гүйцэх хүүхэд байхгүй . Мөнхөөгийн халааснууд бөглөөндөө түнтийчихсэн явна . Гарын алганаас хойших хэсэгт бөглөө тавихаар болбол хуруудах гэж нэрлэх бөгөөд Мөнхөө алганаасаа хойш дөрвөн хуруу таван хуруу хүртэл бөглөө тавьж чадах төдийгүй  тохойнхоо нугалаас хүртэл бөглөө өрж байгаад гялсхийтэл эргүүлж шуун дээрээ жирийтэл тогтоогоод дороо нэг овсхийнгүүт гялалзтал хамаад авчихна ингээд л бүх бөглөө түүнийх болдог байлаа . Ерөнхийдөө Найрамдал завод орчмынхон өөрсдийгөө хот хөдөөгийн завсрын хүмүүс гэж боддог байсан шиг байгаа юм . Автобусны буудал дээр танил хүмүүс уулзалдаад- Урагшаа яваарай гээд л хашгирч эхэлнэ дээ . Нүүрсэн овоолгоноос нилээн баруунтай яг таван ширхэг шар байшин байдаг тэр хавийг таван шар гэх . Тэнд хоёрхон цагаан байшин байдгийн нэг нь 12-р сургууль нөгөөх нь цэцэрлэг . Нүүрсэн овоолгоноос зүүн тийш нэлийсэн их тал үргэлжлэнэ .

Өнөөдөр тэр их талын оронд нэг ба аравдугаар хороолол сүндэрлэж байна даа . Төмөр замын эмийн сан хүртэл дэржигнүүлээд засмал замтай золгодог байсан шиг санагдаж байна . Би хот руу цөөхөн зорчдог байсан болохоор андуурч байж ч мэднэ . Харин эмийн сангийн баруун урд руу хожим Баабарын ёжилсон Социализмын материал техникийн бааз буюу Төв бараа бааз байгуулагдчихсан нэг их том хашаа байдаг байсан .

Баруун дөрвөн зам хүрээд унаагаа юүлж төв замын түрэмгий улаан гэгддэг Чехословак улсад үйлдвэрлэгдсэн Шкода автобусанд сууна даа . Шкода заримдаа чиргүүл чирчихсэн явах . Түүнийг нь түгжээ цэнхэр гэнэ . Автобусны жолооч гаднаас нь хаалгыг нь онгойлгодог болохоор тийм нэр өгсөн хэрэг . Тэгээд л  багшийн сургуулийн гадаа дотогш орсон ээжийгээ хүлээгээд томоотой нь аргагүй сууна даа . Ээж маань томоотой суугаарай гэж гайгүй сайн захиж харин би тэрхүү захиасыг уйгагүй биелүүлж байгаа минь тэр . Тэгэвч бас хэцүү хичнээн томоотой сууж байсан ч хаанаас ч юм бүлэг хүүхдүүд гараад ирнэ . Тэд бүчиж авмагц- Чи хаанахынхав гэж ёс шиг асууна .- Найрамдал заводынх- Хөө юү гэнэв Найрамдал завод гэж юү байдаг юм .- Намайг дээрэлхээд байсан гэж  Сугараа ахад хэлнэ дээ .- Өө бас ахтай нааш ир чи .Ингээд л чирч явсаар нэг их мод цэцэрлэг болсон газар руу авч ороод хамаг хармаа уудалж нэгжээд шанаа руу хэд хэд түсхийлгэж бөгс рүү маань чимээтэй нь аргагүй амбаардаад- За яв нусан бурантгаа гэнэ . Муу нусан бурантаг нь нусаа шорхийлгээд л нулимсаа цувуулаад сууж байсан газраа эрж тэмтчээд явж өгнө . Заримдаа төөрөөд замын урд талд нэгдүгээр эмнэлэг бараадчихсан тэнэж явах . Заримдаа замаа алдана чанх баруун тийш явсаар төв шуудангийн өмнүүр Их дэлгүүр хүртэл туучихсан байх . Тэгээд л бүлтэгнэж гарна даа .

Гэхдээ хүүхэд болгон шанаадагч нусан бурантгаар дуудагч бишээ . Сайн хүүхдүүд ч таарна . Нэг удаа Их дэлгүүрийн гадаа орилоод сууж байтал хэдэн хүүхэд хүрээд ирлээ .- Миний дүү яасан бэ гэж асууж байна .- Төөрчихсөн .- Хаанаас ?- Ээжийн сургуулийн дэргэдээс .- Ээж чинь ямар сургуульд сурдаг юм ?- Мэдэхгүй .- Чи сургуулийг нь харвал таних уу ?- Танина . Дөрвөлжин цагаан , олон цонхтой .

Ингээд тэр хүүхдүүд намайг дагуулаад явсан чинь нээрэн л ээжийн сургуулийн гадаа дагуулаад ирж билээ . Сүүлдээ догь болсон л доо . Ээжээсээ сургуулийнх нь нэрийг асууж цээжилчихээд- Ахаа багшийн сургууль руу ингэж явдаг билүү тэгж явдаг билүү гэж асуугаад олоод ирдэг болсон гэж байгаа . Зуны цагт хүүхдийн парк гэж нэг нандин газар байх . Алсыг харагч дээр мянга суусан ч уйдахгүй . За тэгээд пуужин дээр суугаад сэнсэртэл эргэж гинжит савлуурт залраад хоёр хөлөө годогонуулан эргэхийн сайхныг үгээр хэлэх юм биш . Муу аав ээж хоёр маань хэдэн төгрөгөө ёстой сэгсэрдэг байсан байх даа . Өглөө босоод л парк явъя гээд шалчихна . Манай хоёр сүүлдээ залхсан байх намайг Цэдэн ахынд авчраад орхичихлоо .- Цаана чинь гэнгүүт бүгд орилолдоод бут үсэрдэгсэн . За тэгээд Сугараа даргын Фантомасс гэдэг кино ярихыг чихээ дэлдийлгээд л амьсгаадчихсан сонсоод сууцгааснаа- Ард чинь Фантомасс гэнгүүт- Ааваа гээд л орилолдоод бут үсэрцгээдэг тийм орчны нөхөр чинь бөөн мөнгөтэй бөөн зодоонтой газар ирчихээд ёстой юм үзэж нүд тайлж байгаа юм чинь . Дандаа хоол ундаар дайлдаг сайн найзууддаа нэг их тусч хүн болж тус хүргэх санаатай олзлогдсон нэг нөхрийг амбаардчихаад Оюунбилэгтээ гайгүй сайн загнуулж үзлээ .- Чи бид хоёрт огт хамаагүй мөрөөрөө явж бай ойлгов уу гэж Оюунбилэг надад сургасан юм . Юү юүгүй боловсордогийн даваан дээр ашгүй зуны амралт дуусаж хичээлийн шинэ жил эхлэж би нутагтаа буюу Найрамдал заводдоо буцаж ирснээр хагас хөдөөний хүүхэд  дүрдээ эргээд орсон доо . Тэгсэн бас их гоё хичээл эхлээд удаагүй байтал аав маань- Миний хүү аавтайгаа гахайнд явах уу гэж асуулаа . Би ч мэдээж дуу алдаад зөвшөөрөлгүй яахав . Аав захиралтай уулзаж чөлөө авснаар нэг их сайхан холын аянд явж билээ . Юуны өмнө махкомбинат орж тэндээсээ гахайн аянд хөлөглөх унаагаа олж авлаа .

Тэр маань дүнхийсэн ногоон ЗИЛ машин байлаа . Дараа нь аав нэг байшингаас далбайсан бичиг барьж гарч ирснээ арай өөр том байшингийн гадаа зогсоод төдөлгүй шуутайдай юм жолооч ахтай дамжилсаар гарч ирсэн нь баахан хиам , лаазалсан консервууд байлаа . Харуулын хүн шуудайны амыг сөхөж хараад- Миний хүү үсрээрэй гээд байдаг би чаддаггүй тэгсээр байтал машин маань ашгүй зогслоо . Буугаад хартал машин маань өмнөө баахан шороо түрж овоолоод ,  нэг их том ганганы ирмэг дээр зогссон байлаа .

Жолооч ахын өвдөг чичирч байгаа харагдана . Машин доогуураа мөлхөж ороод нилээн удсанаа- Ёо ёо рулийн чайк мултарчихаж . Эндээ хоноцгооё гэлээ . Тэгээд гал асаах гэтэл жолооч ахын гар чичрээд шүдэнз зурж чадахгүй байхыг хараад л аймаар юм болох шахсаныг ойлгосон юм . Гурвуулаа задгай галын дэргэд гангар гунгар хийж хээрийн жаргал эдлэж хоноод маргааш нь тэргээ засаж аянаа үргэлжлүүлж билээ гэхдээ би тун тухгүй , өнөө айхтар юм нь дахиад мултарчих вий гэхээс л өндөлзсөөр явж ирсэн дээ . Харин ард ачигдсан гахайнууд тэр их аюулыг огт мэдсэнгүй үе үе муухай орилолдчихоод байж байлаа . Хэзээ хожим амьдрал нь чинээлэг болсон найз нөхөд маань- Гахайнд явъя  гэхээр нь- Эй болиё рулийн чайк мултарчихна гэж хэлээд чихийг нь дэлдийлгэж нүдийг нь бүлтийлгэдэг юм . Гэхдээ нэг удаа явсаан энэ тухай харин хожим өгүүлсүү .

Бичсэн Д.Энхболд


URL:

Сэтгэгдэл бичих