Салбараа мэддэггүй САЙД

p1bsn6puldtska2cfqd1v6kf9c1Гадаадын анчдад тусгай зориулалтаар зарим ан амьтан агнуулах тухай Монгол улсын Засгийн газрын 93-р тогтоолыг зөрчин байж, уг тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг хэтрүүлэн сар гаруй болсны эцэст БОАЖ-ын сайд А370 тоот тушаал гаргасан болов. Агнуурын бүс нутгуудад 2019 онд гадаадын анчдад агнуулах амьтны тоо толгойг тогтоосон тушаалын хавсралтыг хараад үнэхээр гайхаж байна. Учир нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Халуун Бардам” агнуурын бүс нутагт 2 толгой угалз агнуулахаар тушаажээ. Н.Цэрэнбат сайд уг дээрх нэртэй АБН хаана байдгийг огт мэддэггүй, эхсүл авилгад автсан байх хэмээн хардахад хүрч байна. Яагаад гэхээр тус агнуурын бүс нутаг нь Буянт сумын нутаг гэдгийг асуудлыг хариуцсан яам бүү хэл жирийн хүн ч мэднэ. Энэ мэтчилэн агнуурын нөөцгүй юмуу, шинээр амьтан нутагшиж байгаа газруудад олон тооны ан агнуулахаар тушаалын хавсралтад дурьдсан байгаа нь хачирхалтай.

Орон нутгийн нөхөрлөлүүд мэргэжлийн байгууллагуудын судалгаа, тооллогоор ан амьтан элбэг гэж тогтоосон газруудад зохих хэмжээнд ан хувиарлаагүйн зэрэгцээ хууль, тогтоомжийн дагуу хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар нарийвчлан агнуур зохион байгуулалт хийлгэсний үндсэн дээр ан амьтан хамгаалах өсгөн үржүүлэх талаар агнуурын менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нутгийн иргэдийн оролцоотой нөхөрлөлүүдийн хариуцсан агнуурын бүс нутгуудад огт ан хувиарлаагүй байна. Амьтны тухай хууль, Засгийн газрын тогтоолыг удаа дараа зөрчдөг, байгаль ан амьтан хамгаалах талаар юм хийдэггүй, байгалийн нөөц ашигласны төлбөр хураамжаа дутуу төлдөг, мэргэжлийн бус компаниудад илүү олон амьтан агнуулах тушаал гаргачихаад “Их хурлын гишүүд” дарамтлаад шахаад байхад би яах юм гэж суудаг ийм сайд БОАЖЯ-ыг удирдаж чадна гэж үү?

Хүрэлсүхийн Засгийн газрын олон сайдууд шинийг сэдэж, шинэ арга барилгаар ард түмний эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн олон сайхан шийдвэр гарган хэрэгжүүлж байхад Цэрэнбат сайд ар өврийн хаалга, ашиг сонирхол, хүнд суртлын асуудлаа цэгцэлж чадахгүй л сууна. Харин ч түүний оронд утаагүй зуух тараан гэж мэдэгдэх, спорт агнуурын аялал жуулчлалыг будлиантуулахаас өөр тоймтой ажил хийсэнгүй. Байгаль хамгаалах ажил ч аялал жуулчлалын бизнес ч зоосны нүхээр харж болдоггүй ажил гэдгийг анхааруулъя. Мөн тэрээр түүхэн аялал жуулчлалын хөрөнгө оруулалт хийх тухай ярихаар хаана хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг мэдэхгүй, бэлэн болсон төсөл хөтөлбөрүүдийг ТЭЗҮ байхгүй хэмээн нүүр улайхгүй, нүдээ ч цавчихгүй худал яригсдыг ивээлдээ авч 30 гаруй сая долларын санхүүжилтийг бултуулах, буруу зарцуулах бүжиг дэглэж сууна.

Ardchilal.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.