Г.Занданшатарын баталгаажуулсан “өрийн бичиг” Г.Алтанд Төрийн банкийг өгөх шалтгаан болно

5a8e25c91bba72.36622865МАН засгийн эрх авснаасаа хойш албан тушаалын томилгоог санаанд багтамгүйгээр хийх болсон. бүр ичиж, эрээлэхийг умартсан томилгоонууд хийгдэж, олны нүдийг орой дээр нь гаргаж байгаа. Тэгвэл энэ бүхний цаана урьд өмнө тохирсон яриа, хэлцлүүд, дарга нарын өр ширний асуудал байгаа нь цагийн аясаар ил болсоор байна.

Эдгээрийн нэг нь, Бөмбөгөр худалдааны төв, “Алтжин” группийн захирал хатагтай Г.Алтантай холбогддог хувьчлал, албаны томилгоонууд юм. Гэхдээ МАН ганц эмэгтэй хүнд базуулсан үйл явдлыг тодорхой ярихын тулд нэлээд хэдэн жилийн өмнөх үйл явдлуудыг сөхөн гаргахаас өөр аргагүй.

Тодруулбал, МАН-ын өнөөгийн дарга нар одоогоос зургаан жилийн өмнө “Алтжин” группийн захирал Г.Алтангаас намын дотоод үйл ажиллагааг сайжруулахад зориулж нэг сая ам.доллар зээлдэж байжээ. Тэгэхдээ зүгээр нэг зээлдэж авсан юм биш. Бүр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж байж.

Нарийн тоймловол, 2012 оны арваннэгдүгээр сарын 6-нд нэг талаас “Алтжин” группийн захирал Г.Алтан, нөгөө талаас МАН-ын генсек Г.Занданшатар нар баталгаажуулан, гарын үсгээ зурсан гэрээ одоо ил болж байна. Тэгэхдээ “…Нэг талаас Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу, Улаанбаатар-11, Тусгаар тогтнолын ордон хаягт орших 8082001001 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 8488908 тоот регистрийн дугаартай Монгол Ардын нам, нөгөө талаас Боргочууд овогт Готовын Алтан нар Зээлийн гэрээ байгууллаа” гэжээ.

Гэтэл МАН тогтоосон хугацаандаа мөнгөө эргүүлж өгөөгүй гэдэг. Чухам тэр үеэс л Г.Алтан төрийн өндөр албан тушаалууд, томоохон хувьчлал бүрт оролцох болсон байна.

Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь