М.МӨНХШҮР: ХҮҮХДЭЭ ХАЯСАН ЭХИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

17945

Сүүлийн үед нярай хүүхдээ хаясан гэх дуудлага нийслэлд төдийгүй орон нутагт бүртгэгдэх болсон. Тухайлбал, сар шинийн өмнөхөн төрөөд дөнгөж нэг хоногтой байсан нярайг хогийн саванд хаясан гэх сэтгэл сэрдхийлгэм хэрэг гарч байсан. Гэтэл түүнээс өмнө буюу энэ сарын 12-ны өдөр Өвөрхайнгай аймгийн Арвайхээр суманд нэгэн айлын хашаанаас нярай хүүхдийн цогцос олдсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Эл асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.

-Сар шинийн өмнөхөн Өвөрхангай аймгаас нярайн цогцос олдсон гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Эл хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт энэ сарын 12-ны өдөр нэгэн иргэнээс “Манай хашаанд нярай хүүхдийн цогцос байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн дарга, алба хаагчид хэргийн газрыг хамгаалалтад авч үзлэг хийсэн. Үзлэгийн явцад 53 см өндөртэй, 3400 гр жинтэй, эмэгтэй нярай хүүхдийн цогцос олдсон байгаа. Одоогоор тус аймгийн цагдаагийн газраас Арвайхээр суманд нярайн эхийг эрэн сурвалжилж, хайж байна.

-Нярайн эхийн талаарх ямар нэгэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн үү?

-Одоохондоо ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Цагдаагийн байгууллагаас нярайн эхийг эрэн сурвалжилж эрүүгийн хуулийн 10.4 “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөн нярайн эхийн талаарх үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг таван сая хүртэлх мөнгөн дүнгээр урамшуулж, өндөр нууцлалын дор мэдээллийг худалдан авна. Жич 99230163, 88029904 дугаарын утсаар мэдээлэл авч байгаа.


URL:

Нэр: Man in a cornfield Огноо: 7 April 2018

You are one of the most talented writers on the entire Internet!

https://www.funblog.site/check-out-these-cornfields/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.