Ц.Мөнх-Оргил гишүүн “Стандарт”-аас 50 сая доллар завшжээ

17956

Стандарт банкнаас авсан зээлээс 50 сая доллар тайлагнаагүй нь илэрчээ. АТГ ажлын хэсэг байгуулан, гэрээнд хуулийн зөвлөгөө үзүүлсэн “Махионы лиотто” фирмийг энэ хэрэгт холбон шалгаж байна. Тус фирм одоо америк эзэнтэй ч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил анх үүсгэн байгуулсан аж. Тэрээр 2016 онд сайд болонгуутаа гадаад түншээ төрийн одон медалиар шагнуулсан нь өнөөг хүртэл холбоотойг илтгэнэ.
“Махионы лиотто” фирм арбитрт маргаан үүсэхэд Стандарт банкны талд ажиллаж, монголд гарч буй бүх мэдээллийг англиар орчуулан явуулдаг байсан гэнэ. Ингэж хоёр талд ажилласаар Монгол Улсыг өрөнд унагаж, өөрсдөө дундаас нь олон арван сая доллар завшсан бүлэглэлийн нэг гишүүн нь Ц.Мөнх-Оргил байхыг үгүйсгэхгүй.

Хэвлэлийн Хүрээлэн

https://www.facebook.com/PressInstituteMongol/photos/a.821841351312349.1073741828.821840044645813/912297842266699/?type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.