Амгаа Бямбаа нар хуримаа хийх үү

Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны Яргуйгийн дүрээр олонд танигдсан бүжигчин Бямбаа бүжиг дэглээч Төгсөөтэй ханилан сууж байсанг хүмүүс тэр бүр мэддэггүй. Гэсэн ч хэсэг хугацааны дараа тэд хоёх тийш болсон. Харин үүний дараа тэрээр загвар өмсөгч Амгаатай үерхэж эхэлсэн ч өдгөө хосууд харилцаагаа шууд ил болгож чадахгүй яваад л байна. Амгаагийн хувьд түүнтэй гэрлэх хүсэлтэй байгаа ч Бямбаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа ”Би өмнө нь амьдрал зохиогоод үзчихсэн хүн. Дахиж алдахыг мэдээж хүсэхгүй. Тийм болохоор бие биенийгээ хараад л явж байна. Бид хоёр үерхээд хоёр жил гаран болж байна. Дундаа гэхдээ салсан. Гэхдээ эргээд нийлсэн” хэмээсэн байдаг. Ямартай ч үерхээд явж байгаа залуу хосуудын харилцаа гэрлэлтээр дуусаасай.


URL:

Сэтгэгдэл бичих