ОХУ-ЫН ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО ХОЁР ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА

p1c75tqhkh1cbn38n1kfm1d921pv13

КАННЫН./РИА Новости/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод үргэлжилж буй өвлийн олимпийн XXIII наадмын эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд ОХУ-ын шигшээ баг Германы багийг хожиж, олимпийн аварга боллоо.

Шигшээ тоглолтын үндсэн цаг болон 20 минутын нэмэлт цагт Оросын баг тамирчид 4:3 онооны харьцаагаар ялалт байгууллаа. Оросын баг тамирчид олимпийн тоглолтоос 9 дэх удаагаа алтан медаль хүртэж байна. Өвлийн олимпийн тоглолтод Германы баг тамирчдын үзүүлж байсан хамгийн дээд амжилт нь хүрэл медаль юм. Харин энэ жилийн олимпийн наадмын хүрэл медалийн болзлыг Канадын баг тамирчид хангасан юм.

Ийнхүү ОХУ-ын баг тамирчид Пёнчаны олимпийн наадмаас эх орондоо 2 дахь алтан медалийг авчирлаа. Өмнө нь уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын тамирчин Алина Загитова алтан медаль авсан билээ. Одоогоор Оросын баг тамирчид 2 алт, 6 мөнгө, 9 хүрэл буюу нийт 17 медалийн эзэн болоод байна.

Э.Аянзаяа
montsame

URL:

Сэтгэгдэл бичих