Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрт нөхцөл тавьж болохгүй

5ea75e77-61cc-47e5-89ee-c92b42bf7fd9

24-нд Ираны Гадаад харилцааны сайд Жавад Зариф Тегеран Их Сургуульд илтгэл тавихдаа, Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээр бол олон улсын олон талт хэлэлцээр юм, АНУ гарын үсэг зурсан нэг гишүүний хувьд, уг хэлэлцээрт нөхцөл тавьж болохгүй гэж хэлснийг  Ираны Мехр мэдээлэх агентлаг мөн өдөр мэдээлжээ.

Жавад Зариф: нэгэнт гарын үсэг зурсан хэлэлцээрт “киберийн аюулгүй байдал”, “хүний эрх”, “Хувьсгалын армийн эдийн засгийн үйл  ажиллагаа” гэгчтэй холбогдох агуулгыг нэмж оруулахыг Ираны тал хүлээн зөвшөөрөхгүй. Хэлэлцээрийн гарын үсэг зурсан нэг гишүүний хувьд, уг хэлэлцээрийн хүрээнд үргэлжлэн үлдэхийн тулд ямарваа нөхцөл тавьж болохгүй. Америкийн тал уг  хэлэлцээрт нөхцөл дурдаж буйн зорилго нь, түүний уг хэлэлцээрээс зөрчсөн үйлдэлд  хандуулж буй гаднын анхаарлыг өөр тийш шилүүлэхийн төлөө юм. Олон улсын хамтын нийгэмлэг болон Иран бүгд үргэлжлэн хэлэлцээрийг баримтлахаа мэдэгдсэн, харин  Америкийн тал уг хэлэлцээрийн хүрээнд ажиллах ёстой  гэжээ.

АНУ-ын Трампын засгийн газар Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрт засвар өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа бөгөөд Иран баллистик пуужин  судлан үйлдвэрлэхийг хатуу хязгаарлах зэрэг агуулгыг уг хэлэлцээрийн хүрээнд  оруулах, эс бөгөөс АНУ уг хэлэлцээрийг цуцална гэдгээ онцолжээ. Гэтэл, уг хэлэлцээрийг дахин шинээр эхлүүлэхгүй гэж Ираны тал удаа дараа мэдэгдэж байсан  юм.

 

ХОУР


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих