ГЭРЭЛ ДОХИО ЗӨРЧСӨН 392 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

olloo_mn_1519355187_avto2Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 2-22-ны өдрүүдэд 5175 дуудлага мэдээлэл хүлээн авч, 1804 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэжээ. Дээрх хугацаанд хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 158 осол бүртгэгдсэн байна.

Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 11340 зөрчил илрүүлжээ. Үүнд:

  • Гэрэл дохио зөрчсөн 392,
  • Хурдны зөрчил 448,
  • Нэгдүгээр эгнээний зөрчил 10640,
  • Түр зогсох журам зөрчсөн 1750 зөрчлийг баталгаажуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлсэн байна.

Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн бүрэлдэхүүнээр, ХСИС-ийн 172 сонсогчийг хамгаалалт зохицуулалтад татан нийт 661 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.