Монгол иргэн БНСУ-д хүн амины хэргээр ял сонслоо

hogiin-mongolХамт архидан согтуурч байгаад нэгнийхээ амийг бүрэлгэсэн 54 настай Монгол Улсын иргэн А-д БНСУ-ын шүүхээс 10 жилийн хорих ял ногдуулжээ. Хэрэгтэн А нь өнгөрсөн жилийн наймдугаар сарын 20-ны өдрийн 00.50 цагийн үед Кёнги мужийн Ёнгин хот дахь гэртээ хамт архи ууж байсан  Монгол Улсын иргэн 32 настай Б- г зургаан удаа хутгалж, амийг нь бүрэлгэсэн хэргээр баривчлагдсан юм. Хэрэг гардаг өдөр А гэрийнхээ ойролцоох дэлгүүрт явж байхдаа Б-тэй санамсаргүй тааралдаж, нэг нутгийн хүн болохыг нь мэдэж гэртээ урьжээ. Улмаар хамтдаа архи ууж, БНСУ-д хэрхэн тогтвортой амьдрах талаар заавар зөвлөгөө өгч байхдаа маргалдан амийг нь хөнөөсөн байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих