Д.Батжаргал: Олимпийн хувцасны тухайд хугацаа давчуу учраас солих боломжгүй байсан

18106

Өнөөдөр  “Пёнчан 2018″ паралимпийн өвлийн XII наадамд оролцох Монгол улсын багийг үдэх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Монголын Паралимпийн Хорооны Ерөнхийлөгч Д. Нямхүү, БСШУ Спортын дэд сайд Ё. Отгонбаяр нар баяр хүргэж тамирчиддаа амжилт хүслээ. Мөн БСШУ Спортын дэд сайд Монгол улсын төрийн далбааг “Пёнчон 2018” Монголын багийн ахлагч Д. Рэнцэнхандад гардууллаа. Төрийн далбааг Монгол улсын багийн ахлагч Д. Рэнцэнхандаас “Пёнчан-2018 өвлийн олимпид оролцох Монгол улсын тугч Пара гүйлтийн цанын Үндэсний шигшээ багийн тамирчин ОУ-н хэмжээний мастер Б. Ганболдод гардуулан өглөө. Пёнчан руу зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг явж байгаа бөгөөд багийн ахлагч, эмч, хоёр дасгалжуулагч, тамирчин, хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн баг бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм.

Хувцасны маргаан дагуулсан асуудлын талаар Багийн хэвлэл мэдээллийн ажилтан Д. Батжаргал хэлэхдээ:

“Үндэсний Олимпын хороо тамирчдынхаа нээлт хаалтын хувцасыг шийдэж өгөх ёстой. Харин Үндэсний Олимпын хорооноос хугацаа тулгаж манайх боломжгүй боллоо гэсэн хариу өгсөн. Биеийн тамир спортын газраас үндэсний шигшээ багийн тамирчдынхаа долоон төрлийн 280 хүний хувцасыг бэлдчихсэн байсан, хугацаа давчуу учраас солих боломжгүй байсан, зөвөөр ойлгоорой” хэмээсэн юм. Тамирчдын хувцасыг Эвсэг ХХК, Говь ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгчид дэмжиж ажилласан байна.

А.Дүүрэнжаргал

FACT.MN

18107 18108 18105


URL:

Сэтгэгдэл бичих