Төрийн албаны шалгуурыг хангаагүй Х.Зауре дарга болон дэвшсэний учир юу вэ

5a97843adb5973.14956299Ойрын өдрүүдэд Баян-Өлгий аймагт өрнөөд буй элдэв асуудал олны анхаарлыг ихэд татах болов. Хэвлэлүүдээр бичигдсэнийг нь харвал, Баян-Өлгийд Төрийн албаны зөвлөлийн гэнэтийн шалгалт, аймгийн МАН-ын хорооны даргын сунгаа гээд олон үйл явдал давхцаж байгаа аж.

Гэхдээ орон нутгийн асуудал хил хязгаараасаа хальж, Улаанбаатарыг шуугиулж буй нь анхаарал татна. Тэр ч бүү хэл, барилгын улирал эхлэх гээд дээр, дооргүй ажил ихтэй байхад салбарын сайд нь ажлаа хаяад Өлгий рүү ниссэн сураг ч дуулдлаа.

Учир нь Төрийн албаны зөвлөлийн гэнэтийн шалгалтаар Баян-Өлгийн төр захиргааны байгууллагууд дашраараа бүдрэх “аюулд” өртсөн байна. Тодруулбал, Баян-Өлгийн төрийн албадад БХБ-ын сайд Х.Баделхан, аймгийн засаг дарга А.Гылымхан нарын хүмүүс л томилогдож, бусад мэргэжилтнүүд нам бус, танил бус, хамаатан бус гэдэг шалтгаанаар ажилгүй болсон бололтой.

Хэдийгээр дээр нэр дурдсан эрхмүүд үүнийг үгүйсгэдэг ч өлгийчүүд төрийн байгууллагуудын дарга, даамлуудыг хуруу даран нэрлэж, эдгээртэй ямар байдлаар холбогддог болохыг шуудхан л тайлбарлаж өгөх юм билээ.

Энгийн жишээгээр тайлбарлахад, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Зауре хэрхэн хөглөсөн тухай мэдээлэл бидэнд ирэв. Энд дурьдсанаар, Х.Зауре дарга энэ албыг бараг хоёр жил хашиж байгаа бөгөөд доорх ажилтнууддаа ширүүн дориун хэрнээ ажлаа гавьтай хийж чаддаггүй нэгэн бололтой.

Тэрбээр өнгөрсөн сарын 22-нд Баян-Өлгий аймгийн хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч нарт нэгэн тушаал буулгасан байх юм. Уг тушаалд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын төсвийн орлого, зарлага, гүйцэтгэлийн тайлан болон хөрөнгийн тайланг цаасаар ирүүлэх тухай бичжээ. Хамгийн гол нь, мань дарга уг тушаалаараа тайлангуудыг “2018 оны хоёрдугаар сарын 30”-ны дотор “цаасан хэлбэр”-ээр ирүүлэхийг даалгасан байв.

Уг нь өндөр жилд ч хоёрдугаар сар 30 хоногтой байдаггүй гэдгийг эрхэм дарга маань мэддэггүй юу, эсвэл таг мартаад тушаал буулгав уу. Ямар ч тохиолдолд албан бичиг үйлдэхдээ нягталж, шалгадаг номтойг бас умартав уу.

Ийм нэгэн хүндхэн хэрнээ хөгтэй явдал Баян-Өлгийд гарчээ. Гол нь төрийн албаны янз брийн шалгалтыг торохгүй “тойроод” гараад ирсэн Х.Заурег чухам юуны учир онцлов гэдэг нь сонирхолтой. Тодруулбал, БХБ-ын сайд Х.Баделханы эхнэрийн төрсөн дүү учраас л ийнхүү шат шатны албы давсаар даргын суудалд суусах байх нь ээ.

Гэхдээ сайдын дүү гэдэг нь ажлаа алдаатай хийсэн ч болно гэх утгыг дагуулдаг бололтойдог шүү. Эсвэл Баян-Өлгийд хоёрдугаар сар 30 хоногтой байдаг юм уу.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.